ОХУ экспортоо хорьсон тул дотоодын улаан буудайгаар нөөц бүрдүүлж эхлэв | News.MN

ОХУ экспортоо хорьсон тул дотоодын улаан буудайгаар нөөц бүрдүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.03.26-нд нийтлэгдсэн

ОХУ экспортоо хорьсон тул дотоодын улаан буудайгаар нөөц бүрдүүлж эхлэв

ОХУ экспортоо хорьсон тул дотоодын улаан буудайгаар нөөц бүрдүүлж эхлэв

Засгийн газрын шийдвэрээр тариаланчдын гар дээрх  зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэв. Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд гаргажээ. Үүний дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбараар татан авах ажлын бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

 Зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг ийнхүү нөөцөлж худалдан авснаар тариаланчдыг дэмжих, хаврын тариалалтыг хэвийн үргэлжлүүлэх зорилготой гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тариаланчид улаан буудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийн тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэв. Ийнхүү тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хөсөр хаягдсан дотоодын хүнсний буудайг  эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхсэн бололтой.

Сануулбал, цар тахал дэгдсэн сүүлийн хоёр хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-аас 150 мянган тонн улаан буудай нөөцөлж байв.  Улмаар тариаланчдын  хөдөлмөр үнэгүйдэж, 200 гаруй мянган тонн улаан буудай хашаандаа овоороход хүрсэн. Гэвч энэ жил Орос-Украины дайнаас үүдэн хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэн Москва нь элсэн чихэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ экспортыг ирэх наймдугаар сарыг хүртэл зогсоосон. Тиймээс ОХУ-аас улаан буудай импортлох боломжгүй болсон тул голоод хаясан  дотоодын тариаланчдаа түшиглэх болсон нь энэ. Үүний тулд Засгийн газрын тогтоолоор гурил, тос, тэжээлийн үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл хүртэл олгож байсныг тухайн үед салбарын яамнаас мэдээлсэн билээ.

Тариаланчдын хурааж нөөцөлсөн улаан буудай үнэгүйдэх болсон нь цар тахлын үед хилийн хориг, хилийн боомтуудын гацаанаас үүдэлтэй ч гурилын үйлдвэрүүд дотоодын хүнсний буудайг “голсон”-той шууд холбоотой. Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэр “Тариаланчид өнгөрсөн жилийн хувьд хавраас хойш үтрэм дээрээ тариагаа манаад байрласан. Бүтээгдэхүүн нь борлогдохгүй байхад түүнээс өөр яах билээ. 2021 онд хураан авсан нийт ургацын 50 мянга гаруй тонныг улс худалдан авсан. 200 мянгаад тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Харин энэ жил дахин энэ байдал давтагдах эрсдэл өндөр байна” гэсэн юм. Мөн хаврын тариалалт эхэлж байгаа энэ үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урд,  хойд хөршийн тээврийн асуудлаас болж үр бордоогоо татан авч чадаагүй болохыг учирласан. Иймд төрийн бодлого тариалангийн салбарт үгүйлэгдэж байгааг сануулж байв.

Монголын тариалангийн салбарт 1500 гаруй аж ахуйн нэгж, 30 мянга гаруй тариаланч ажилладаг бол дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 350 мянга орчим тонн улаан буудай нөөцөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-26 66.181.161.126

Тариа тарьсанаас мал өсгөсөн илүү ашигтай болсон газар хагалж мөнгө үрэхээ болих хэрэгтэй монгол мах сүүний хомсдолд орсон гурилаа оросоо маш хямд авч болно

Avatar

Лавлаа 2022-03-26 66.181.190.174

ОРОС БУДААНЫ ЭКСПОРТОО ХЯЗГААРЛААГҮЙ БАЙСАН БОЛ БАС Л ҮРИЙН, ДУТАГДАЛ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД БУДАА ОРУУЛЖ ИРЭХ БАЙЖ ДЭЭ

Avatar

Зочин 2022-03-26 202.9.46.30

За ирэх намраас муухан гурил идэх нь дээ

Avatar

Зочин 2022-03-26 192.82.66.238

Өнгөрсөн хаврын 3% ийн зээл жиринй тариаланчид яаж ч хөөцөлдөөд олдоогүй. зуны Белорусаас ирсэн тарктор тоног төхөөрөмж бас Мэндсайхан өөрөө хамаарал бүхий компаниудад тараасан. Энэ зээл хэдхэн хүнд очих байхдаа. Тэр тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд хэдэн тавиул малнуудаа татан буулгаа.

Avatar

Зочин 2022-03-26 192.82.91.71

Ashgui dee. Uursduusuu av.

Avatar

Одоо л Оросыг дэмждэг цаг. 2022-03-26 202.21.108.197

Сайн чанарын үрийн буудай олдохгүй болж магадгүй, манай үр эрс гологддог. Сайн чанарын буудайгаар өөрийнхөө буудайтай хольж гаагүү гурил гардаг байсан өнгөрөв бололтой. Сайн чанарын бордоо ирэхгүй нь. Энэ жилийн уринш будаа. Одоо Оросыг дэмжихгүй л бол хохьчинь боллоо шүү. Тэгвэл ядаж хоолтойгоо, тариан талбайнууд нь атаршихгүй хэдэн үйлдвэрүүд нь нам зогсчихгүй үлдэх л байх.

Avatar

Зочин 2022-03-26 66.181.181.128

Голсон юм голд оржээ, Цандэлэгт яамны мануухайнууд баярлаж яваарай

Avatar

Зочин 2022-03-26 166.205.153.17

ОУВС-аас мэдээлснээр, ам.долларын дэлхийн нөөцийн дээд валют болох байр суурь БНХАУ-ын юань болон бусад мөнгөн тэмдэгтийн эсрэг алдагдлаа

Avatar

Зочин 2022-03-26 202.9.40.242

Eksfortoo horizon ym bshuu

Avatar

Зочин 2022-03-26 192.82.85.218

ОЛИГАРХИУУДЫН ОРОСООС БУДАА АВЧ ЦАВЦАА ХИЙДЭГ ХӨГ НЬ ӨНГӨРЧЭЭ ХӨӨРХИЙ.БУЛАВЧ БУЛТАЙН Ш ДЭЭ ХУЛГАЙЧУУДЫН ХУЛГАЙ АЙН МАЛУУДАА ХАРЖ БАЙНА УУ СОНСОЖ БАЙНА УУ АЙН

Avatar

Зочин 2022-03-26 192.82.92.249

Импорт экспортоо ч ялгахгүй news.mn байж байгаа царай нь.

Avatar

Зочин 2022-03-26 202.126.88.226

Орос экспортоо хорьсон гээч, сэтгүүлч ээ.

Avatar

зочин 2022-03-26 122.201.22.198

ОХУ экспортоо хорьсон баймаар юм. Энэ сэтгүүлчид.. ээ дээ мөн..

Avatar

Зочин 2022-03-26 192.82.84.99

СУРАА ИМРОРТОО ХОРИСОН

Avatar

Zochin 2022-03-26 202.55.188.102

Тухайн улсын гадаад руу зарж байгааг экспорт гэдэг юм. Өөрийн нутаг руу оруулж байгаа бол импорт болно. Ажилдаа хариуцлагатай хандаад, мэдэхгүй бол толь бичиг ч болтугай хараад хянаж болдоггүй юм уу, сэтгүүлч ээ?

Avatar

Зочин 2022-03-26 192.82.77.191

Дэлхий даяар байдал эвгүйдээд байна. Одоо голж шилж цамаархалгүй, байгаадаа талархаад, бас хураагаад хумиад нөөцлөөд байхгүй бол болохгүй нь. Дотоодын гурилдаа таарсан гурилан хүнс боловсруулах шинэлэг технологи гаргаж авах. Эсвэл цавуулаг сайтай гурил худалдан авах өөр боломжит зах зээл /казакстан, АНУ… гэх мэт/ хайх, дотоодын уламжлалт хүнсний /махан бүтээгдхүүний/ барааны үйлдвэрлэлт боловсруулалтыг сайжруулах, үнэ хүргэн зарах… гээд л хийх юм их байна шүү, оюука гуай

Avatar

Зочин 2022-03-26 192.82.78.23

news.mn сайтынхан экспорт импортынхоо ялгааг ойлгоогүй амьтад байдаг юм шиг байна.

Avatar

зочин 2022-03-26 103.57.95.44

Орос-экспорт,монгол -импорт ?

Avatar

Зочин 2022-03-26 202.21.108.251

Заа ингээд бууз хийсэн ч б**в хийсэн ч урсаад байдаг эх орныхоо гурилыг идээд байж дээ. Талх нарийн б**в, хоолны газруудын хоол үйлдвэрлэл хуучинлуугаа буцах нь ээ. Арзайсан амтгүй талх, нялцайсан гурилтай шөлөндөө буцлаа даа.

Avatar

Зочин 2022-03-26 122.201.31.121

Сэтгүүлч гэж дээ хөөрхий…Улс оронд экспорт гэдэг нь гадагшаа, импорт гэдэг нь дотогшоо чиглэсэн бизнес гэж л хар үгээр тайлбарлий

Avatar

oogii 2022-03-26 66.181.188.175

БИДЭИД ҮР БАЙГАА, САНАА ЗОВОХ ЯВДАЛГҮЯ. БОЛНО

Avatar

Иргэн 2022-03-26 59.153.115.107

Экспорт гээч. Сэтгүүлчээ боль

Avatar

Зочин 2022-03-26 64.119.24.44

Яахаараа энэ news.mn сэтгүүлчид энэ экспорт импортоо ялгахгүй байж ийм юм бичдэг байна аа.

Avatar

n 2022-03-26 209.122.211.88

Halaach. Surguulid sain surchaad ir geed yavulaach.

Avatar

Зочин 2022-03-26 192.82.77.229

Энэ монголд бизнесийн гаргалгаа зав менежмент гэж байна уу. ХХААХҮЯ-наас зөвхөн зохицуулалт хийгээд өгөөчээ. ОЮУЭРДЭНЭ бизнесийн "А" байхгүй. Мэндсайхан гэж САЙД нь насаараа б**с долоож цүнх барьчихсан ийм дакууд яаж ажил хийж чадах вэ

Avatar

Кса 2022-03-26 192.82.87.119

Дэлгэрцэцэг гэдэг сэтгүүлч хүнд хавь ойрынхон нь экспорт, импортын ялгааг хэлээд өгөөрэй. Энэ мэдээнд Оросын хувьд экспорт болно биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж