Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улсынхаа ядуу өрхүүдэд хүнсний талон олгох санал дэвшүүлжээ. Энэ нь Орос, Украины мөргөлдөөний үр дүнд бий болсон хүнсний инфляцийг даван туулахад туслах зорилготой юм.
Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдохын төлөө кампанит ажил хийж буй Макрон “Нэн ядуу болон дундаж давхаргын гэр бүлүүдэд хүнсний талон тараах хүсэлтэй байна” гэж хэлжээ. Францад ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт ирэх сарын 10-нд болно. Хүнсний талоны талаар тэрбээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч засгийн газрын зүгээс хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бага, дунд орлоготой гэр бүлүүдэд үнийн хөөрөгдлийг даван туулахад туслах багц хөтөлбөр гаргасан байна.
“Орос, Украин хоёр улс нь олон улсын үр тарианы агуулах гэж хэлж болохоор орнууд юм. Тиймээс манай улс ч ирэх саруудад дэлхийн хүнсний хямралын үр дагавартай тулгарах болно” гэж Макрон хэлжээ. Франц улс ойрын 10 жилд хүнсний бие даасан байдлын стратегийг баримтлах аж.
“Украинд дайн үргэлжилсээр байгаа тул тариаланчид тариалалтаа эрхэлж чадахгүй байгаа. Тиймээс ирэх онд экспортод гаргахуйц хэмжээний ургац авч чадахгүй байж магадгүй гэж” тус улсын эрх баригчид анхаарууллаа. Тус улс нь улаан буудай, эрдэнэшиш, арвай, ургамлын тос нийлүүлдэг газар тариалангийн томоохон бүс нутаг юм. Украиныг Европ тивийн талхны сагс гэж нэрлэх нь ч бий.
Эх сурвалж: ANADOLU AGENCY
baruund olon orond binzen hiin vne nemegdseniig esergvvtsej bnaa.. 2022-03-25 192.82.91.224
ipani portugal fransd binzen gaziin vne nemeed ard tvmend bosolgo gargaj esergvvtsej bna.manai mongolchuud baruuniihan bayn gedeg sh vnendee ted nar bvgd zeeleer yumaa abch amidardag uls sh dee. german bas hvnd bgaa gej bna.orosd tavisan horigiig barag oorsdoo l horig tabilaa gej zarim ni esergvvtsej bna/ochigdor husietuud saud arabd 16 gazart neftiin bguulamjid dronii tsohilt ogj shataalaa da.neftiin vne osoj diildehgui bolj bna.hyatad enhtheg ulsuud orosoos abahaa nemj bnaa.
хүнсний хомсдол 2022-03-25 192.82.88.205
хүнсний хомсдол удахгүй манайд нүүрлэх дээ
Зочин 2022-03-25 202.9.40.58
Ардчилсан улс орон талон тараагаад байна. Манайх юу дутах вэ.
Зочин 2022-03-25 202.55.188.105
Макроноо халамжийн бодлогоо боль..Монголын араас оров.
Зочин 2022-03-25 59.153.115.161
AН, халамжийн бодлогыг луйврын бодлого болгодог. Бүтээн байгуулалтын бодлогыг хэдхэн хүний идэж уух ,ашиг хонжоо хайх бодлого болгодог. Улс орны эдийн засгийг урагшлуулах биш нураадаг.Төрийн данс улайлгаж,.өр зээлэнд унагадаг.Амьдралын төвшинг бууруулж, ядуурал өсгөдөг.Амьдрал сайхан болгоно гэж нийгмийг хуурдаг.
zochin 2022-03-25 202.131.251.130
heden tsagaach arab, turkuud golduu baigaa. tsagaan aristnuud ochnoon zuun damjij busad ulsiig kolonchilson mongoo duusaagui baigaa. delhiid shine erin ehelj baina daa.
РАВДАН 2022-03-25 66.181.160.73
ӨЛСГӨЛӨН БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА!
Өлсгөлөн, ядуурал нүүрлэсэн Европ. 2022-03-25 202.21.108.208
Өө хөөрхий, Оросоосоо түрүүлээд картын бараандаа орчихсон уу? Удахгүй Европод бослого хөдөлгөөнүүд шил шилээ даран гарах нь дээ. Европчууд Оросыг сүйрүүлэх гэсэн биш өөрсдөө сүйрчлээ шд.
Зочин 2022-03-25 202.55.188.98
Картын бараа хунсны талон 2-оо эхлээд ойлгочих тэгээд коммент бич. Хунсны талон чинь цалингын доод хэмжээнээс бага орлоготой хумууст унэгуй хунс егех халамжийн бодлого юм. Картын бараа гэдэг чинь улс орон нь хунс барааны хомсдолд ороод тодорхой тоо ширхэгийн лимит тогтоож иргэддээ худалдах систем юм. 1 нь халамжлах, негее нь хасаж ханах гэсэн 2 еер систем байгаа биз