Франц улс иргэддээ хүнсний талон тараана

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Франц улс иргэддээ хүнсний талон тараана

Франц улс иргэддээ хүнсний талон тараана

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улсынхаа ядуу өрхүүдэд хүнсний талон олгох санал дэвшүүлжээ. Энэ нь Орос, Украины мөргөлдөөний үр дүнд бий болсон хүнсний инфляцийг даван туулахад туслах зорилготой юм.

Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдохын төлөө кампанит ажил хийж буй Макрон “Нэн ядуу болон дундаж давхаргын гэр бүлүүдэд хүнсний талон тараах хүсэлтэй байна” гэж хэлжээ. Францад ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт ирэх сарын 10-нд болно. Хүнсний талоны талаар тэрбээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч засгийн газрын зүгээс хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бага, дунд орлоготой гэр бүлүүдэд үнийн хөөрөгдлийг даван туулахад туслах багц хөтөлбөр гаргасан байна.

“Орос, Украин хоёр улс нь олон улсын үр тарианы агуулах гэж хэлж болохоор орнууд юм. Тиймээс манай улс ч ирэх саруудад дэлхийн хүнсний хямралын үр дагавартай тулгарах болно” гэж Макрон хэлжээ. Франц улс ойрын 10 жилд хүнсний бие даасан байдлын стратегийг баримтлах аж.

“Украинд дайн үргэлжилсээр байгаа тул тариаланчид тариалалтаа эрхэлж чадахгүй байгаа. Тиймээс ирэх онд экспортод гаргахуйц хэмжээний ургац авч чадахгүй байж магадгүй гэж” тус улсын эрх баригчид анхаарууллаа. Тус улс нь улаан буудай, эрдэнэшиш, арвай, ургамлын тос нийлүүлдэг газар тариалангийн томоохон бүс нутаг юм. Украиныг Европ тивийн талхны сагс гэж нэрлэх нь ч бий.

Эх сурвалж: ANADOLU AGENCY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж