Монголын ББСБ-уудын холбооны ерөнхийлөгчөөр З.Алтанзул улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Монголын ББСБ-уудын холбооны ерөнхийлөгчөөр З.Алтанзул улиран сонгогдлоо

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль гуравдугаар сарын 25-ны өдөр болж өнгөрлөө. Уг сонгуулиар тус холбооны одоогийн Ерөнхийлөгч З.Алтанзул хуралд оролцсон Удирдах Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар улиран сонгогдсон юм. Ерөнхийлөгч З.Алтанзул ирэх гурван жилд хийх ажлаа “Холбооны алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, Банк Бус Санхүүгийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, хууль журамд оновчтой өөрчлөлтүүдийг  оруулах, ББСБ-ын хүртээмжийг өргөтгөх, салбарын нэр хүндийг хамгаалж, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, төгөлдөршүүлэн ажиллах” зэрэг зорилтыг тавьсанаа мэдэгдсэн юм. МББСБХ-ны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон З.Алтанзул таны төлөвлөсөн ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж