Х.Баттулга “Ногоон нам”-ыг авсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Х.Баттулга “Ногоон нам”-ыг авсан уу?

Х.Баттулга “Ногоон нам”-ыг авсан уу?

Энэ өдрүүдэд Ардчилсан намын даргад өрсөлдөгч хоёр гишүүдийн дунд сурталчилгаагаа хийсээр явна. Гэхдээ хамгийн гол нь, энэ сунгаанд Х.Баттулга, Ж.Батсуурь нарын хэн нь ч ялалт байгуулсан бай, Улсын дээд шүүх бүртгэж авах уу гэдэг асуулт маш их анхаарал татаж байгаа билээ. Энэ утгаараа АН-ын даргын сонгууль ихээхэн чухал үйл явцаар нэрлэгдээд буй.

Х.Баттулга ялвал ямар үйл явдал өрнөх вэ гэдэг нь бас нэг анхаарал татах. Түүнийг УДШ бүртгэх үү, намынх нь тамгыг өгөх үү. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Дээд шүүхийн хүчинтэй гэж үзэж, С.Эрдэнийн хүсэлтийг авсан тамга, түүний гарын үсэг намын даргыг батламжлахад чухал үүрэгтэй. Мөн Дээд шүүх дээрх өнөөгийн Ерөнхийлөгчийн нөлөөлөл өндөр. Тэгэхээр тамга өгөхгүй, батламжлахгүй байх магадлал өндөр. Нөгөө талд С.Эрдэнэ Ардчилсан намын дүрэм өөрчилж, бүртгүүлэх гээд УДШ-д хандчихсан чаргууцалдаж буй.

Ийм таамагтай зэрэгцээд Х.Баттулгыг “Ногоон нам”-ыг Бум-Ялагчаас худалдаж авч байгаа тухай шуум улстөрийн хүрээнийхэн дунд явж байна. Ногоон нам нь улстөрийн намын жагсаалтад гуравдугаарт ордог нам.

Тэгэхээр намынхаа тамгыг авч чадахгүй, даргаар нь батламжлагдах боломжгүйн ойлгомжтой болсон Х.Баттулга “Ногоон нам”-д Ардчилсан намыг нэгтгэхээр санаархаж байна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж