Хөгжлийн банкны шинэ ТУЗ-ийн анхны хуралдаан өчигдөр/2022.03.24/ болж, дарга болон гишүүдээ сонгожээ. Ийнхүү тус банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг, гишүүнээр БШУЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг томилжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар сонгогдсон Ж.Ганбатын товч намтарыг та бүхэндээ хүргэе.
Боловсрол
- 1991 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 10 жилийн 1 дүгээр сургууль
- 1991-1995 онд МУИС-Эдийн засгийн сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр
- 2001-2003 онд АНУ-Колорадагийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр магистр
Ажлын туршлага
- 1995-1998 онд Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн
- 1998-2000 онд Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2000-2001 онд Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
- 2003-2004 онд Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
- 2004-2005 онд Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
- 2005-2006 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2006-2009 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга
- 2009-2012 онд Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга
- 2012-2022 он Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
- 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Төрийн нарийн бичгийн дарга
Холбоотой мэдээ