Барууны цэргийн эвсэл Украинд хими, биологи болон цөмийн аюулаас хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэх болсныг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдлээ.
“Химийн зэвсгийн аливаа хэрэглээ нь мөргөлдөөний мөн чанарыг үндсээр нь өөрчлөх нэн сөрөг үр дагавартай. Энэ нь Украинд нөлөөлөөд зогсохгүй НАТО-гийн орнуудад амьдардаг хүмүүст ч шууд нөлөөлөх эрсдэлтэй” гэж "НАТО" үзэж байна. “Манай цэргийн дээд командлагч генерал Волтерс НАТО-гийн хими, биологи, цацраг идэвхит бодис, цөмийн хамгаалалтын элементүүдийг идэвхжүүлсэн” гэж НАТО-гийн тэргүүн мэдэгдлээ.
Мөн Столтенбергийн мэдэгдсэнээр, Болгар, Унгар, Румын, Словак улсууд нийлж бүлэг байгуулахаар болжээ. Одоогийн байдлаар НАТО-гийн үндэстэн дамнасан бүлэг Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэл нийт найм байгаа аж.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ