ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу олон хоногийн турш олны хараанд өртөөгүй. Тэрбээр төрийн хэвлэлээр цацагдсан видео бичлэгийн товч хэсэг дээр дахин гарч ирэв.
Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Сергей Шойгуг ОХУ-ын "РИА" агентлагийн дамжуулсан бичлэгт гарч ирсэн тухай "Reuters" мэдээллээ. Ерөнхийлөгч Путин Аюулгүйн зөвлөлтэйгөө цахимаар уулзах үед Сергей Шойгу харагджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний тухай таамаглалыг үгүйсгэсэн. "Шойгуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах зав алга. Цэргийн тусгай ажиллагаа явуулж байна" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ