Баруун салааныхан халуун усны төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Баруун салааныхан халуун усны төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо буюу Баруун салааны гэр хорооллын иргэдэд иж бүрэн халуун ус, үйлчилгээний төвийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно. Уг барилгыг “Хааны эрэлд-2010” олон улсын хээрийн сургуулилтын хүрээнд АНУ-ын талаас 26 энхийг сахиулагч инженер, Монгол Улсын талаас 017 дугаар барилгын цэргийн ангийн 30 албан хаагч  хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн чиглэлээр барьж ашиглалтанд оруулж байгаа энэ юм. 105 мянган америк долларын хөрөнгө оруулалтаар15 хүн зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий үсчин, халуун усны цогцолборыг ашиглалтанд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон УИХ-ын гишүүд, АНУ-ын Элчин сайд нар оролцох юм. Мөн “Хааны эрэлд-2010” олон улсын хээрийн сургуулилтийн хаалтын ажиллагаа мөн энэ өдөр Тавантолгой цэргийн сургалтын нэгдсэн төвд болох юм. Энэхүү олон улсын хээрийн сургуулилтад манай талаас 204 цэргийн албан хаагч, АНУ, Герман, Франц, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Энэтхэг, Канад зэрэг улсаас 125 цэргийн албан хаагч оролцож байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж