ЕХ: Байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөхийг зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

ЕХ: Байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөхийг зөвшөөрөхгүй

ЕХ: Байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөхийг зөвшөөрөхгүй

Европын холбооны хэд хэдэн удирдагч байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөх тухай ОХУ-ын ерөнхийлөгч Путины гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Украины нөхцөл байдалтай холбоотойгоор барууны орнууд Орост санхүүгийн хориг арга хэмжээ авсан тул рублийн ханшийг тогтворжуулах зорилгоор Путин ийм шийдвэр гаргасан. Тэрбээр найрсаг бус харилцаатай орнуудаас ам.доллар болон еврогийн төлбөр цаашид хүлээн авахгүй гэж шийджээ. Эдгээр орнуудын тоонд Их Британи, Канад, Япон, Швейцарь, Украин, АНУ болон Европын холбооны орнууд орж байна.

Путин Оросын төв банкинд долоо хоногийн дотор төлбөрийн шинэ системийг нэвтрүүлэхийг тушаажээ.

“Путины шийдвэр нь нэг талыг барьсан, гэрээг илт зөрчсөн үйлдэл бөгөөд хориг арга хэмжээг тойрч гарах гэсэн оролдлого. Эрчим хүчээр биднийг шантаажилж болох үе өнгөрсөн” гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейер хэлжээ. Итали, Словени, Герман, Украин улсууд Путины шаардлагыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тухайлбал, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ шийдвэрийг доромжлол гэж нэрлээд, улс орнуудыг бууж өгөхгүй байхыг уриалжээ. “Хэрвээ Европын холбооны аль нэг улс нефть, байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөх юм бол нэг гараараа Украинд, нөгөө гараараа Орост тусалж байгаагаас ялгаагүй. Холбогдох орнуудыг ухаалаг бөгөөд хариуцлагатай сонголт хийхийг уриалж байна” гэв.

Орос, Украины мөргөлдөөнөөс өмнө Герман улс байгалийн хийнийхээ 55 орчим хувийг Оросоос импортолдог байсан. Хэдийгээр энэ оныг дуустал Оросын газрын тосноос татгалзана гэж амласан ч аж үйлдвэрүүд зогсонги байдалд орж, айл өрхүүд эрчим хүчний хомсдолд орох вий гэсэн болгоомжлолын үүднээс одоо хүртэл байгалийн хийн түлшийг бүрэн хориглоогүй байна.

Оросын байгалийн хий Европын нийт хэрэглээний 40 орчим хувийг эзэлдэг. Европын холбоо өдөр тутамдаа ОХУ-аас 200-800 сая еврогоор үнэлэгдэх хий импортолж байна.

Эх сурвалж: RFERL, THE LOCAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж