БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулжээ

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулжээ

НЭМЭЛТ:

БГД-ийн ИТХ хуралдаж Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байна. Тодруулбал АН 18, ХҮН-ын нэг, МАН 10 төлөөлөгч нийлээд БГД ийн Засаг даргыг огцруулжээ.
"БГД-ИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭРИЙГ УДАХГҮЙ МЭДЭЭЛНЭ"

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/  өнөөдөр /2022.03.25/ хуралдаж байна. Улмаар тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар ИТХ-аас лавлахад "Хуралдаан дуусаагүй байна. Дууссаны дараа мэдээлэл өгнө" гэх хариуг өгөв. 

Ө.Сумъяабаатарын хувьд улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.

  • 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,
  • 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал зэрэг албыг хашсан. 
  • 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал болж, дэвшсэн байна.

Харин 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх болсон бол 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдсон бол 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялснаар Засаг даргаар томилогдсон юм.

Өнгөрсөн 2021 онд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг дүүргийн хорооны 25 даргыг ажлаас нь хууль бусаар халж байгаа талаар мэдээлж түүнд хариуцлага тооцох шаардлагыг хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж