АНУ-ын зүгээс Хятадын 352 нэр төрлийн барааны татварын хөнгөлөлтийг сэргээсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийн хариуд Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шу Жуэтин хэвлэлийн бага хурал дээр үг хэллээ. Тэрбээр, хоёр орны хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлын үүднээс эдийн засаг, худалдааны харилцааг хэвийн болгохын тулд Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах бүх нэмэлт татварыг аль болох хурдан цуцлахыг уриалжээ. Мөн Хятадад нэг талын нэмэлт татвар ногдуулах нь дэлхийн бусад оронд ч сайнаар нөлөөлөхгүйг тэр онцолсон байна.
“Инфляци нэмэгдэж, дэлхийн эдийн засаг сорилттой тулгарч буй энэ цаг үед АНУ хоёр орны хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн язгуур эрх ашгийг харгалзан үзэж, Хятадад ногдуулсан бүх нэмэлт татвараа цуцална гэж найдаж байна” гэж тэр хэлэв.
“352 нэр төрлийн барааны жагсаалтад аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээс гадна өргөн хэрэглээний бараанууд ч багтаж буй. Тиймээс энэ алхам нь хоёр талын эдийн засагт бодит үр өгөөжөө өгч, ард түмний сайн сайхан байдлыг хангана” гэж Хятадын Жэньминь их сургуулийн Олон улсын валютын хүрээлэнгийн судлаач Чэнь Жя хэллээ.
АНУ-ын засгийн газар Хятадын бараа бүтээгдэхүүнийг хүлээж байснаас цөөхөн ангиллын татвараас чөлөөлсөн. Гэхдээ энэ нь эдийг засаг, худалдааны харилцааг хэвийн байдалд оруулах сайн эхлэл гэж Чэнь хэлэв.
Эх сурвалж: CHINA DAILY
Холбоотой мэдээ