Европын аваргууд хожигдож, Роналдо тайвшрав

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Европын аваргууд хожигдож, Роналдо тайвшрав

Европын аваргууд хожигдож, Роналдо тайвшрав

Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 багийн нэр удахгүй тодорно. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний хэсгийн шатны сугалаа болох бөгөөд өчигдөр/2022.03.24/ дэлхийн даяар эрхийн төлөөх ээлжит тоглолтууд өрнөв.

Европ тивд урд шөнө нэгэн шуугиан дэгдлээ. Европ тивийн аварга, хүчирхэг Италийн шигшээ баг Умард Македонд хожигдон, ирэх өвөл Катарыг зорих боломжгүй болов. Дэлхий, Европын аварга тэд хоёр дэлхийн аварга дараалан оролцож чадсангүй. Тус тоглолтын цорын ганц гоолыг 90+2 дахь минутад Александр Тражковски оруулсан аж.

Тэгвэл нөгөө талд Туркийг хожсон Кристиано Роналдогийн Португалийн шигшээ баяртай байна. Хэрэв Итали дээрх тоглолтод хожсон бол Португаль-Итали гэсэн хоёр үзүүштэй баг ганцхан эрхийн төлөө хоорондоо тулах байсан юм. Харин одоо Португаль, Умард Македоныг хожиход л дэлхийн аваргыг зорино.

Роналдогийн баг санасныг бодвол хамаагүй сул өрсөлдөгчтэй учраа таарав.

Европ тивд болсон дэлхийн аваргын эрхийн төлөөх бусад тоглолтуудын үр дүн:

  • Португаль 3 – 1 Турк
  • Уэльс 2 – 1 Австри
  • Швед 1 – 0 Чех

Ази тивд мөн тун сонирхолтой тоглолт болсон. Япон-Австрали гэх манай тивийн томчуудын тулаанд Япон ялж, Катарыг зорих эрхээ авав. Тус тоглолтод Каорү Митома 89 болон 90+4 дэх минутад тус тус гоол оруулж, багаа ялалтад хөтөлжээ. Ази тивийг төлөөлөн дөрвөн баг шууд оролцох эрхтэй бөгөөд нэрс нь бүрэн тодорлоо. Тодруулбал, Иран, Өмнөд Солонгос, Япон, Саудын Араб гэсэн дөрвөн баг. Харин хожигдох эрхгүй тоглолтдоо хожигдсон Австралийн хувьд сүүлийн ганц боломж бий.

Өмнөд Америк тивийг төлөөлөн ДАШТ-ийг шууд зорих дөрвөн багийн нэрс бүрэн тодров. Өчигдөр Уругвай, Перуг хожсоноор өөрсдөдөө болон Экуадорт тус хүргэж, хоёр баг хоёулаа эрхээ авчээ. Ингэснээр тус тивээс Бразил, Аргентин, Уругвай, Экуадор гэсэн багууд ДАШТ-ийг зорихоор болж байна. Харин нэмэлт ганц эрхийн төлөө Перу, Колумби, Чили гэсэн гурван улс өрсөлдөхөөр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж