Оросыг "G20"-ийн бүлгээс хасах магадлалтай

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Оросыг "G20"-ийн бүлгээс хасах магадлалтай

Оросыг "G20"-ийн бүлгээс хасах магадлалтай

Олон улсын улс төр судлаачид Владимир Путинд буулт хийх боломж өгөх нь сүүлийн арга зам гэж үзэж байна. АНУ болон барууны холбоотнууд Орос улсын "G20" бүлэгт гишүүнээр үлдэх эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж "Ройтерс" агентлаг мэдээлжээ.  Орос улсыг хасах асуудалд Хятад, Энэтхэг, Саудын Араб зэрэг орнууд татгалзсан байр суурьтай байх хандлагатай байна.

"G20" нь АНУ, Франц, Герман, Итали, Канад, Япон, Их Британи зэрэг долоон бүлэгтэй хамт уур амьсгалын өөрчлөлтөөс авахуулаад хил дамнасан өр төлбөрийг зохицуулах олон улсын гол платформ юм. Орос улсыг дэлхийн эдийн засгаас тусгаарлах, ялангуяа "SWIFT" дэлхийн банкны мессежийн системээс хаах, төв банкныхаа хэлцлийг хязгаарлах зэргээр барууны орнууд хориг арга хэмжээ аваад байгаа юм. "G7″ нь 2000-аад оны эхэн үед Оросыг багтаасан шинэ " G8″ формат болж өргөжөөд байсан. Гэвч 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Москва тус бүлгээс тодорхойгүй хугацаагаар хасагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж