Бодлогогүй төрийн зальжин мэх хэдий хүртэл үргэлжлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Бодлогогүй төрийн зальжин мэх хэдий хүртэл үргэлжлэх вэ?

Бодлогогүй төрийн зальжин мэх хэдий хүртэл үргэлжлэх вэ?

“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг төрд эргүүлэн авах шийдвэрийг Засгийн газраас 2022.03.23-ны өдөр гаргасан. Энэ асуудалтай холбоотойгоор талууд хэлэлцэж, нийгэм хоёр талд талцаж эхэллээ. Өрнөж буй асуудлууд дундаас өнөөдөр Монголын эдийн засгийн хамаг хүндийг үүрч яваа хувийн хэвшлийнхнээ боож, ачааны хүндийг үүрүүлснийхээ дараа эргүүлэн булааж авах нь хэр зохимжтой вэ гэдэг энгийн ойлголт хамгийн эхэнд хөндөгдөж байна.

Хөтөлийн хувьчлалыг цуцалж, төрд буцаан авч буй шалтгааныг нь учир мэдэх хүмүүс хараад үнэхээр гайхмаар.

Төр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг анх 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр Бейсмент гэдэг компанид шилжүүлсэн байдаг. Шилжүүлсэн баримт, Засгийн газрын тогтоол нь баримт нотолгоотойгоо бий. Гэтэл дараах өдөр нь буюу 2022.03.24-ний өдөр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэвлэлийн хурлын үеэр Хөтөлийн хувьчлал буруу явагдсан гэх тайлбарыг хийсэн. Гэвч тус компани нь УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолоор хувьчлах жагсаалтад ороод, 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад 100 хувь өмчлөх гэдэг байдлаар орсон байдаг. Анхлан байгуулсан концессын гэрээ 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан.

Үүнээс гадна Хөтөл цемент шохой компанийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилсан тухай худал мэдээллийг мөн л баримтгүйгээр нийтэд мэдээлсэн. Хөтөл цемент шохой компанийг хувьчлах үед төрийн өмчит тус үйлдвэр нь 28.5 тэрбум богино хугацаат өр, Барилгын салбарыг дэмжих хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн өр, 1.2 тэрбум төгрөгийн банкны өр гээд нийт 40 орчим тэрбум төгрөгийн өртэй байсан. Тус үйлдвэрийг хувьчилж авсан Бэйзмент ХХК нь дээр дурдсан бүх өрийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нийт өр, хувьчилсан гэх 1.3 тэрбум төгрөгтэй нийлээд тус үйлдвэрийг Бэйзмент ХХК нь 41.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан бодит баримт бий.

Харин 2019 онд Хөтөл Цементийг хувьчилж авсан Бейзмент компанийн хувьцаа эзэмшигч н.Бөх-Очир нас барснаар өв залгамжлах ажил эхэлсэн. Гэвч Хөгжлийн банкнаас тус ажиллагааг зориуд гацаах алхмуудыг хийж, Монголын Нотариатын танхим руу хүртэл өвлөх эрхийг нээхгүй байхыг мэдэгдсэн байдаг. Үүнээс шалтгаалан өв залгамжлагчид нь хөрөнгөө хүлээн авч чадахгүй 2 жилийн нүүр үзээд буй.

Ийнхүү өвлөх ажиллагааг гацааж байсан төр өөрөө гэнэт л нэг өдөр мэдэгдэл хийж “Хувьчилж авсан компанийнх нь сүүлийн эзэн нас барсан. Нас барсных нь дараа өв залгамжлагчид нь авахаас татгалзсан.

Өнөөдөр эзэнгүйдчихсэн байна” гэх “хошин” тайлбар хийж “Хөтөл”-ийн хувьчлалыг цуцалж, төрд авахаар шийдсэнээ мэдэгдлээ. 40 жилийн түүхтэй ганц үйлдвэрээр улсын хэрэгцээг хангах нь юу л бол, ямартай ч нэр бүхий төрийн эрхмүүдийн халаасыг сэлбэхэд тус үйлдвэр хэрэг болсон болтойдог.

Харин нэгэнт хувьчилсан, хуулийнхаа дагуу хувийн өмч болсон хөрөнгийг булаах хүслээ төр өв залгамжлах ажиллагааг гацаах байдлаар биелүүлж эхэлж, эцэст нь энэ бол “бараг л эзэнгүй өмч” гэх зальжин аргаар худал мэдээлэл тараан төрийн өмч болгох шийдвэрийг гаргав уу.

Бүгдийг төр авдаг, эзэмшдэг, хариуцна гэдэг ойлголтоор манай засаг 70 жил явж ирлээ. Өмч хувьчлал гэж зүйл болоогүй хувийн хэвшлийнхэн байгаагүй бол өнөөдөр Монгол улс хаана явах байсан бол. Бодууштай л зүйл. Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлүүдээ энэ мэт байдлаар боомилж, хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьсан эрхмүүдэд иймэрхүү байдлаар халаасаа түнтийлгэхийг хэдий хүртэл зөвшөөрсөөр байх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж