Оросын Төв банкны ерөнхийлөгч огцрох хүсэлт гаргав

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Оросын Төв банкны ерөнхийлөгч огцрох хүсэлт гаргав

Оросын Төв банкны ерөнхийлөгч огцрох хүсэлт гаргав

ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан ч Владимир Путин татгалзжээ. Путин түүнийг дахин таван жилийн хугацаатай албан тушаалд нь нэр дэвшүүлсэн байна. Тэрбээр 2013 оноос хойш энэ албан тушаалыг хашиж буй юм.

Өдгөө 58 настай Оросын эдийн засагч дахин томилогдсон тухайгаа нийтэд мэдэгдэл хийгээгүй байна. Хэдийгээр тэр огцрохыг хүссэн ч Путин үүнийг нь урвалт гэж үзэх болно гэж “Bloomberg” мэдээлжээ. Оросын төрийн хяналалтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний огцрох хүсэлтийг бодит байдалд нийцэхгүй байна гэжээ. Мөн дайны улмаас төв банкны ажилтнууд арга мухардсан байдалтай байгааг “Bloomberg” онцоллоо.

Санхүүгийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалт болон барууны компаниуд дүрвэснээс үүдэн Оросын эдийн засаг 10 хувиар агшиж, инфляци 20 хувьд хүрнэ гэж “Goldman Sachs” таамаглаж байна. Оросын рублийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, нэг рубль нэг америк пеннитэй тэнцэж байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж