"Төр Хөтөлийн үйлдвэрийг дээрэмдэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

"Төр Хөтөлийн үйлдвэрийг дээрэмдэж байна"

Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоол баталсан. Ингэснээр тус үйлдвэр төрийн мэдэлд шилжин ирж байна. Тэгвэл өнөөдөр /2022.03.25/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас /ТӨБЗХГ/  эрхээ шилжүүлж авахаар Хөтөлийн цементийн үйлдвэр дээр очсон. Энэ үеэр талуудын хооронд багагүй маргаан өрнөв.

МОНГОЛЫН ТӨР КОММУНИЗМ РУУ БУЦАЖ БАЙГАА ЮМ УУ ? 

Хөтөлийн “Цемент-Шохой үйлдвэр” ХК-ийн  хуулийн зөвлөх Э.ХАШЧУЛУУН:

-Төр хувийн хэвшлийг дээрэмдэж байна. Энэ үйлдэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. ТӨБЗХГ-ын 108 тоот тогтоол байна. Уг тогтоолоор ТӨБЗГ өөрсдийнхөө хийсэн 2015 оны худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. Энэ гэрээ нь 2017 онд дүгнэгдээд дууссан. 41 тэрбум төгрөгийг өгч төрийн өмчийн хороотой гэрээгээ дүгнээд Хөтөлийн цемент шохооны үйлдвэрийг худалдаж авсан ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл хүчингүйд тооцож байгаа гэрээний 6.2- т заасан “Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх заалтыг мөрдөхгүй байна. Өнөөдөр Хөтөлийн үйлдвэрийг худалдан авсан компанийх нь хувьцааг хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна.

Энэ хөрөнгө ТӨБЗХГ-т анхнаасаа байгаагүй. Байгаагүй хөрөнгийг Засгийн газрын тогтоол гаргаж хүчингүй болгосон ч гэсэн төрийн өмчид шилжих ёсгүй. Компанийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж чинь хаана байна вэ. Энэ бол дээрэм.

2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд “Хөтөл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нас барсан. Үүнтэй  холбоотойгоор 2019 өв залгамжлах  эрх нь нээгдсэн.. 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдөр хуль ёсны өв залгамлжагч өв нээлгэх хүсэлтээ гаргасан ч нотариатчдын танхим өнөөдрийг хүртэл өвийг нээхгүй байна. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байхад ЗГХЭГ-ын дарга нь өв залгамжлагчгүй мэтээр нийгэмд заралчихлаа. Үүний араас ТӨБЗГ-ын дарга нар нь ажлаа авахаар ирж байна.  Энэ үйлдлийг АТГ-д өгч шалгуулна. Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ. Энэ хөрөнгийн өмч нь хэн бэ гэдгийг Монгол Улсын шүүүх шийднэ. Түүнээс биш төрийн нэг агентлагын дарга шийдвэр гаргаад захирал томилдог асуудал ардчилсан Монгол Улсад байхгүй. Эсвэл Монголын төр коммунизм руу буцаж байгаа юм уу” гэлээ.

Харин ТӨБЗХГ-ын дарга Б.Цэнгэл  “Эзэнгүй өмчөө төр авна. Та нарт шүүхдэх эрх нь нээлттэй” гэв.

 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧИЙГ ТӨРД ДУР МЭДЭН ШИЛЖҮҮЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ

“Цемент-Шохой үйлдвэр”  ХК-ийн гүйцэтгэх захирал Д.ЧИНБАТ:

-Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай үйлдвэр үндсэндээ гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дулааны станц хөтөлийн 100 гаруй ААН, 10 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Дулааны цахилгаан станц жил бүр гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Хувьчлал явагдсанаас хойш нийт 36 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Шохойн үйлдвэр жилийн дөрвөн улиралд 24 цагаар тасралтгүй ажилладаг. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг технологийн шохойгоор хангах үүрэгтэй. Баяжуулах үйлдвэр Эрдэнэтийг шохойгоор хангахад хүндрэлтэй байгаа. Учир нь, Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор сүүлийн хоёр сар манай дээр маш олон төрлийн шалгалт хийж байна. Данс хаасан. Хөрөнгө битүүмжлэх асуудал яригдсан. 

Засгийн газрын шийдвэрийг маш их гайхаж байна. Хувьчлалыг яагаад буруу явагдсан гэж үзэж байгаа юм. Үндэслэлийг нь би сонсмоор байна. Компанийн зүгээс төр хувийн өмчийг дээрэмдэж байна гэж үзэж байна. Зөв буруу нь цаг хугацаа харуулах биз. Надад  хэвийн явагдаж байгаа үйлдвэрийг, хувьцаа эзэмшигчийн өмчийг төрд дур мэдэн шилжүүлэх эрх байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлөөс тийм шийдвэр ч өгөөгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж