Путины охиноос нөхөр нь салав

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Путины охиноос нөхөр нь салав

Путины охиноос нөхөр нь салав

Украины нөхцөл байдлаас үүдэн Путины  охин Мария Воронцовагаас нөхөр  салсан талаар Оросын хэвлэлээр шуугиж байна. Мөн нөхрөөсөө салснаар Мариягийн барууны дээд зэрэглэлийн баячуудад зориулсан эмнэлэг нээх хүсэл нь нуран уналаа гэж мэдээлжээ. "The Insider" сонины редактор Роман Доброхотов Каневын олон нийтийн сүлжээнд Воронцоваг Голландын бизнесмен нөхөр Йоррит Фаассенээс салсан гэж бичжээ.  Хосууд яг хэзээ салсан нь тодорхойгүй. Гэхдээ тэд хүүхэдтэй, хувийн амьдралаа олноос нууцалж ирсэн.  Мария Вороцова эмээгээрээ овоглодог.

Йоррит Фаассен

Мария Воронцова Ерөнхийлөгч Владимир Путинг КГБ-ын тагнуул байхад нь төрсөн, одоо 36 настай.  Тэрбээр хүүхдийн генетикийн ховор өвчнөөр мэргэшсэн эмч юм. Цөллөгт байсан Оросын эрэн сурвалжлах сэтгүүлч Сергей Канев "Путин том охиныхоо төлөө хийсэн бүхэн" нь Оросыг олон улсын хориг арга хэмжээнд ороход хүргэлээ хэмээн буруутгасан билээ.

Сергей Канев хэлэхдээ "Путины том охин Санкт Петербүрг хотод Европын баян өвчтөнүүд болон Персийн булангийн орнуудаас баян шейхүүдийг татах зорилготой эмнэлэгт өндөр хувь нэмэр оруулсан байна.  Гэхдээ одоо Орос Украин руу дайрснаар тус эмнэлгээр үйлчлүүлэхээр баян шейх , баячууд ирэх нь юу л бол” гэжээ.

Эх сурвалж: daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
9
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж