Украины Элчин сайд Сергей Корсунский Пүрэв гаригт Японы Хөдөө аж ахуйн сайд Канеко Генжиротой уулзах үеэрээ Украинд нэмэлт хүнсний тусламж илгээхийг хүсчээ. Корсунский мөн Японоос өнөөг хүртэл Украинд яаралтай тусламж үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр хэлэхдээ "Украин газар тариалан эрхэлдэг орон болон хөгжсөөр байгаа ч үргэлжилж буй дайн нь хүнсний хангамжид эрсдэл учруулж, Украиныг дэлхийн хүнсний ханган нийлүүлэгчээс хүлээн авагч орон болгов" гэдгийг онцолжээ. Тэрбээр яаралтай хүнсний тусламж, тариалахад шаардлагатай үр, бордоо болон бусад материалыг хүссэн байна. Канеко түүний хүсэлтийг авч үзэх болно гэж мэдэгджээ.
Дэлхийн хамгийн том улаан буудай үйлдвэрлэгчдийн нэг Украинд тариалалт тасалдсан нь дэлхийн хүнсний хангамжид ноцтой нөлөөлнө гэдэгт Канеко ихээхэн санаа зовниж байгаагаа албаныхан мэдэгдэв.
Эх сурвалж: NHK Japan