УИХ-ын Баасан гаригийн /2022.03.25/ чуулганы хуралдаан эхэллээ.
Оросоос 3.5 сая тун вакциныг ачуулахаар болсон
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Сүүлийн үед малыг амьдаар нь гаргах асуудал яаман дээр ярь байгаа. Ийм зүйл байж болохгүй шүү. Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд байхдаа ингэж яриад улс төрийн карьер нь дууссан шүү. Махны экспорт хэр байна вэ?
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Махны экспортын квоттой холбоотой хардлага, нугалаа гаргадаг талаар бизнес эрхлэгчид ч ярьдаг. Яамны хувьд зөвхөн үхрийн махан дээр л квот тогтоосон. Бусад мах квотгүй болсон. Мах гадагш гарахгүй байгаа нь цар тахалтай л холбоотой. Гол импортлогч орон болох Хятад хүнсний бүтээгдэхүүний гадаргуунаас Covid-19 халдвар илэрсэн гэх шалтгаанаар зогсоосон. Гуравдагч орнууд руу адууны мах гаргах экспортыг он гараад сэргээсэн. Өнөөдрийн байдлаар 60 орчим тонн мах гаргасан.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун:
-Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 30-нд ачуулахаар болсон. Цаашдаа вакцины эх үүсвэрүүдийг хайж, судлах шаардлагатай. Өмнө нь хэрэглэж байсан вакцинууд болон хөрш оронд хийж байгаа вакцинуудын үүсгэгчийн омог, дархлаа тогтоох чадварын талаар судалгаа хийж байгаа. Турк улсаас малын эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг хувийн компани хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр өгөөж нь мал амьтны эрүүл мэндтэй шууд холбоотой. Гэтэл манай мал сүрэгт халдварт, шимэгчийн гаралтай маш олон төрлийн өвчин эмгэг өргөн тархалттай байдаг. Дэлхий даяар шүлхийтэй мах идэхгүй байхад монголчууд яагаад шүлхийтэй мах идээд байгаа юм бэ. Өнөөдөр Завхан аймгийн 24 сумын 22-т нь шүлхий өвчин гарсан байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун:
–Энэ өвчин бол хүнсний аюулгүй байдалд нөлөөлдөггүй, олон улсын худалдааны хорио цээрт өвчин. Шүлхий өвчний шинж тэмдэг илэрхий илэрч байгаа үед малын мах, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд өвөрмөц өөрчлөлт гардаг. Шүлхийгээр өвчлөөд үхсэн малын махыг худалдаалж байвал таних аргагүй. Тиймээс бид эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулдаг. Ялангуяа эрсдэлтэй бүс нутгаас амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглох, мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй байх ажлыг гуравдугаар сарын 10-наас эхлэн авч хэрэгжүүлээд байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун ямар хариуцлагагүй мэдэгдэл хийдэг юм бэ. Зах дээр шүлхийтэй мах зарагдаагүй. УОК-ын шийдвэрээр шүлхийтэй малыг аймаг орон нутагт нь устгаж байгаа.
Дотоодын 34 үйлдвэрт 15 тэрбумын зээлийг гаргана
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
–Арьс, шир яагаад үнэгүйдээд байна вэ. Хэдхэн жилийн өмнө арьс, ширийг булаацалдаад авдаг байсан бол өнөөдөр хог дээр очих хэмжээнд хүрчихжээ. Үүнд ямар зохицуулалт дутагдаад байна вэ. Үүнээс гадна Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчдыг аймаг дундын отрын бүс руу оруулахгүй байна. Судлаад үзэхэд танил талтай олон адуу малтай нь тийшээ очдог. Нутгийн иргэдийг шахаж хавчдаг. Тэр өвс хагдараад хавар дахиад ургаж л таараа. Үүн дээр зохицуулалт хийхгүй бол болохгүй нь ээ. Монгол Улс шүлхийн вакцин дээр ямар бодлого баримталдаг юм. Би сумын даргаар ажиллаж байхдаа малчдын яриаг хөдөө аж ахуйн яаманд хэлснийхээ төлөө 2018 онд ад болсон. Вакцин нь өвөл царцаад тарьж болдоггүй. Хүндрэл ихтэй юм байна лээ. Ер нь цаашдаа хөдөө аж ахуйн салбар дээрээ вакциныг дандаа гаднаас авах юм уу.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Жилд 17 орчим сая арьс, шир гардаг. Гол импортлогч улс бол Хятад байсан. Арьс, ширийг боловсруулахгүйгээр авдаг байсан. Техник зохицуулалтыг бүр сулруулаад гаргах боломж байгаа. Гэхдээ дотоодын хэдэн үйлдвэрүүдээ дэмжих бодлого баримталж байна. Дэлгэрхаан сумтай холбоотой асуудлыг судлаад отрын бүсийн захиргаанаас Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Улмаар аймаг, орон нутгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр болсон. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ. Отрын бүс рүү мал оруулах асуудал Засгийн газрын баталсан журмын хүрээнд зохион байгуулдаг. Тийшээ танил талынхаа малыг оруулдаг гэх асуудал байхгүй. Зөвхөн халдварт өвчний улмаас энэ жил хязгаарлалт хийсэн.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-7-8 сая арьс, ширийг үндэсний үйлдвэрт өгөхийн төлөө 12 сая арьс ширийг хог дээр хаях бодлогыг ойлгохгүй байна. Дарханы арьс ширний үйлдвэр баригдтал үлдсэн арьс ширийг түүхийгээр нь гаргаж болохгүй юу. Үүнийг ажил хэрэг болгомоор байна. Шүлхийн вакцинжуулалт дээр гадны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байдаг бол вакцинжуулалтаа улсын хэмжээнд хиймээр байна. Нэг аймагт хийлээ гэхэд нөгөө аймгаас зөөвөрлөгдөөд байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Арьс, шир боловсруулах дотоодын найм биш нийтдээ 32 үйлдвэр бий. Эдгээр нь 6-8 сая арьс шир боловсруулж байгаа. Боловсруулах үйлдвэр ашиглалтад ортол дэмжих зорилгоор Засгийн газраас гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрүүдэд олгож байгаа. Энэ жил 15 тэрбумын зээлийг гаргана. Энэ нь дотоодын 34 үйлдвэрүүдээ дэмжих бодлого.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
–Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог хэрхэн авч явах юм. Хуучны уламжлалт сайн тогтолцоог эргэж сэргээх, мал аж ахуйг хоршоожуулах, шинэ бодлого баримтлах бодлогыг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Зах зээлийн үеийн шинэ маягийн нэгдэлжих хөдөлгөөн биш юм аа гэхэд өөр ямар хэлбэр байж болох уу. Гишүүд далайцтай бодлого асуугада байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны зээлээр малчдын хашааг янзлахад зээл авах гэж байна гээд нийгэм даяараа шуугилаа. Бөөн шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар зөв ойлголт өгөхгүй бол хашаа хорооны төлөө Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэх гэж байгаа юм шиг ойлголтыг нийгэмд өгчихсөн. Энэ нь дараа дараагийн хэлэлцүүлэгт сөрөг нөлөө учруулах гээд байна. Бүхэл бүтэн Азийн хөгжлийн банк, ХХААХҮЯ айлын хашаа хороо засахад зээл авах гэж байгаа гэж бодохгүй л байна. Үнэхээр тэгэх гэж байгаа бол үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ өөрчлөх эрх нь төслийн зохицуулах нэгж дээр байдаг. Тэгвэл УИХ-аас зээлийг үр ашигтай зарцуулах талаар чиглэл өгч болно.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Малчдыг хоршоолуулах түүнд суурилж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Малчдын хоршооллыг дэмжих зорилгоор төрийн урамшуулал, дэмжлэг тэр чиглэл рүү байхаар зохион байгуулалтыг хийж байна. Том зургаар нь харвал хөдөө аж ахуйн биржийг сонгодог утгаар нь ажиллуулах ёстой. Биржийн хуулийг баталсан ч өнөөдрийг хүртэл амжилтгүй байгаа шалтгаан нь биржийг зах зээлийнх нь жамаар бие дааж явуулаагүй. Өөрөөр хэлбэл, яамны харьяанд байлгаад байгаа нь хамгийн оновчгүй шийдэл болсон. Цаашдаа Биржийн тухай хуулийн өөрчлөлтөөр биржийг яамнаас салгана.
Азийн хөгжлийн банкны зээлтэй холбоотой буруу мэдээлэл нийгэмд тархсан. Малчдын хашаа, хороог янзлахгүй. Төслийн зорилго нь дөрвөн аймгийн 20 сумын 14 мянган малчдыг бүс нутаг, хил залгаж байгаа хэлбэрээр нь хоршоолуулах замаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх байсан.
"Малчин өрх бүрт 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн"
Чуулганы хуралдаан завсарлалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ 2022 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан. Энэ нь шүүгчийн бүрэн эрх, онцгой чиг үүрэг, ёс зүй, хариуцлагатай холбогдуулан эрхэлж байсан албан тушаалын онцлогоос нь шалтгаалж хавчин гадуурхсан гэх гомдол ирсэн. Гэвч энэ нь тэгш эрхийн зарчмыг хөндөөгүй байх бөгөөд энэ төрлийн хязгаарлалтыг шүүхийн байгууллагын нийт ажилчдад нийтлэг байдлаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хөндөөгүй гэж үзсэн" гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Уншигч 2022-03-25 103.212.118.203
Энэ саад тэгээд шүлхийтэй мах ид гэж байгаа юм уу.уг малыг эрүүлжүүлэх,шүлхийтэй мал нядлахгүй байхыг зохион байгуулах үүрэг нь мулгуу саад таны үүрэг биздээ
Зочин 2022-03-25 66.181.185.109
ЖИЛИЙН ЖИЛД ШҮЛХИЙ ЯРИХ ЮМ , ҮҮНИЙ ЭСРЭГ ВАКЦИНИЙГ МАНАЙ ЭРДЭМТЭД ГАРГАЖ АВЧ ЧАДАДГҮЙ ЮМ УУ. ХЭРЭВ ВАКЦИН ГАРГАЖ АВЧ, ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ ОЛОН САЯ МАЛАА ЯАХ БОЛЖ БАЙНА ВЭ ????
Зочин 2022-03-25 192.82.76.47
Оюун-Эрдэнэ ээ? ХХААХҮ-ийн сайдаар Саулег тавь . Шүлхийтэй энэ хүн шиг сэтгэлээсээ зүтгэж тэмцдэг сайд байхгүй байна.
Зочин 2022-03-25 66.181.185.109
ОДОО ЭНЭ ХҮҮХЭН ЧАДАХГҮЙ, ОДОО БАЙГАА САЙД НЬ ХАМААГҮЙ ДЭЭР.
Зочин 2022-03-25 64.119.20.254
30, 40 жил оросын вакцин баахан мөнгө оросуудад өгөөд аваад л хийгээд л байх юм, шүлхий нь гараад л байх юм. шалтгаан нь наад вакцинд чинь байгаа нь тодорхой юм биш үүү !!!!!!
Хүнсний Талоноо Бүх Иргэддээ Тараая ‼️ 2022-03-25 202.126.89.227
ИНФЛЯЦИЙГ ДАВАН ТУУЛАХАД БҮХ ИРГЭДДЭЭ ХҮНСНИЙ ТАЛОН ТАРААЯ ‼️
Ganaa 2022-03-25 192.82.78.140
snulhiitei mah idej baigaa bol masn notstoi snuu , snuud ogtsroh estoi
Зочин 2022-03-25 72.196.192.250
Энэ Мэндсайхан чинь харин ажилдаа овоо дадчихсан овоо гар бна ш дээ ! Яарьж байгаа нь сүрхий үнэмшилтэй, логик дараалал сайтай, ажлаа мэддэг болчсон сайд гэхэг нь харагдаад бна. Иймэрхүү залуусаа жаахан дэмжвэл яасым бэ, таминээ !
Зочин 2022-03-25 59.153.87.162
Малаа шинжилгээ авч өвчтэй эсэхийг нь мэддэг юм ш дээ ха ха …., Энэ мөн хуцна шүүүү
Зочин 2022-03-25 202.131.238.114
Энэ юугаа ч мэдэхгүй Мэндсайхан гэж эргүү нөхөрийг огцруулаачээ !!!!!!!1
Зочин 2022-03-25 202.126.88.43
Энэ нэг боловсролгүй поп гар одоо ажлаа хиймээр байна. Тэр Хөдөө аж ахуйг дэмжих сан гээд хэдэн хулгайчийн боовыг хөхдөг хогийн газраа цэгцлээчээ. Хэдэн цус ойртсон, ашиг сонирхолын зөрчилтэй гаруудаар дүүрсэн
зочин 2022-03-25 202.131.228.20
Байрныхаа хананы цаасыг солих гэсэн юм. Гишүүдээ шийдвэрлэж өгнө үү.
Chuk 2022-03-25 202.9.40.225
Mahni une tengert hadlaa..noos nooluur gazar tarialan bugd toroos mongo avna tatvar tologch bid nii mongo huch hodolmor…zeelees zeeliin hoorodl bm
Chuk 2022-03-25 202.9.40.225
Ereg booltoo uildrverlej chadahgui bid yun mashin hiih..bugd standart bdag ..hujaa booltoor boobol delhiid onigoo bolno..
Zochin 2022-03-25 64.119.18.224
Mongo taraahaa bolil doo..
БАЯЛАГ ҮЙЛДВЭРЛЭГЧИД 2022-03-25 43.228.129.150
шинэ хуучин хамаагүй бүх төрлийн автомашины онцгой татварыг1СМ КУБ ЭЗЛЭХҮҮН БҮРТ10 АМ ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ТӨГРӨГИЙН ТӨГРӨГИЙН ТАТВАРТАЙ БОЛГОВОГ ХУУЧИН МАШИН ОРЖ ИРЭХЭЭ БОЛИНО МОНГОЛД МАШИ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИНӨӨ
ДЭЛХИЙН ИХЭНХ ОРОН ИНГЭЖ ТАТВАРАА ТОГТООДОГ
амьтны 2022-03-25 122.201.21.96
За энэ ч яахав Цэцтэй , цэцгүй хүлээж авах асуудал биш. ҮХ зөрчсөн зүйл байхгүй. Харин тэр Цэцийн дарга ажлаа өгөхгүй гэж заргалдаж УДШ- ийг шантаажлаж буй бол ёстой маш буруу. Шууд огцруулах хэрэгтэй.Манжийн амбаны пүүсийн манаачийн хойт удам Навааны шулга,Пэрэнлэйн шар гөлөг гэж 20р тоглоолоор хамгийн их луйвар хийсэн гэгддэг Жан ЧАН гэгч нэг нохой ҮХЦ-д насаараа хорогдоод Хөдөлмөрийн баатарт өргөмжлөгдөж амьтны элэг доог болсийм гэнэлээ. Дэнднээ
Зочин 2022-03-25 103.111.68.3
МАЛЫН ХАШАА БАРИХАД 30 САЯ ДОЛЛАР ЗЭЭЛНЭ ГЭЖ БАЙГАА МЭНДСАЙХАНЫ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ МӨНГӨ ЦОХИХ Л АРГА ГЭЖ ХАРЖ БАЙНА ТЭРЭН ДОРВОЛ ТЭР ДАРХАНД БАРИГДАЖ БАЙГАА МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БОЛОВСРУУЛЖ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ ҮЙЛДВЭРТЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭД ЯВБАЛ МАЛЧДАД БОЛОН МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ ДАА,ДААНЧ АЛБАН ТУШААЛЫГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ ГЭЖ ХАРСАН ХҮМҮҮСТ ХЭЛЭЭД Ч НЭМЭРГҮЙ БАЙХАА