АНУ: Украины 100 мянган дүрвэгчийг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

АНУ: Украины 100 мянган дүрвэгчийг хүлээн авна

АНУ: Украины 100 мянган дүрвэгчийг хүлээн авна

АНУ-ын удирдлагын дээд албан тушаалтан Пүрэв гаригт ОХУ-ын түрэмгийллээс болж, эх орноосоо дүрвэсэн 100 мянган украин иргэнийг хүлээн авна гэдгээ мэдэгдлээ.

 "Бид энэ амлалтаа биелүүлэхийн тулд АНУ-ын дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөр, хугацаанаас нь өмнө чөлөөлөх, цагаачлалын болон цагаачлалын бус визийг багтаасан хууль эрх зүйн бүх замыг судалж байна" гэж албаны хүн хэлэв. Одоогийн байдлаар Украин улсаас 3.5 сая хүн дүрвэсэн гэж НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг Мягмар гаригт мэдэгдээд байсан юм. Эдгээр дүрвэгсдийн дийлэнх нь Европ даяар болон Украины баруун хөрш улс руу дүрвэсэн байна.

Албаны хүн хэлэхдээ "Цагаан ордон 2022 онд хүлээн авах дүрвэгсдийн дээд хязгаарыг 125 мянга гэж тогтоосон ба тус тоог сунгах шаардлагагүй гэв. Учир нь Украины дүрвэгсдийг хүлээн авах нь урт хугацааны амлалт бөгөөд цаашид өөр олон арга замуудыг ашиглан хүлээн авах болно" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж