Ванесса Брайант “Nike”-тай эвлэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Ванесса Брайант “Nike”-тай эвлэрчээ

Ванесса Брайант “Nike”-тай эвлэрчээ

Алдарт сагсан бөмбөгч Коби Брайантын бэлэвсэн эхнэр Ванесса спорт хувцас үйлдвэрлэлийн “Nike” компанитай эвлэрчээ. Тэрбээр Брайантын гэр бүлтэй удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн “Nike” брэндтэй мөнгө болон бусад маргааны улмаас дахин гэрээ байгуулахгүй гэж өмнө нь мэдэгдээд байв.

Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр сард дууссан “Nike” компанитай байгуулсан гэрээг шинэчилж, сунгасан байна. Түүнчлэн Ванесса тус компанийн ЛиБрон Жеймс, Майкл Жордан зэрэг алдартнуудад олгосон “үүрдийн” гэрээг Кобигийн нэрээр байгуулахыг хичээж байгаа аж.

Гэвч өчигдөр Ванесса хийсэн мэдэгдэлдээ, нөхөр Коби, охин Жижи нарын нэрээр “Nike” брэндийн бүтээдэхүүн гаргасны дараа өөрсдийн замаар явахаар болсон гэжээ. Тэрбээр ослоор нас барсан нөхөр, охиныхоо нэрээр гэрээ байгуулсан нь мөнгөний төлөө биш тэдний амьд ахуйдаа сагсан бөмбөгийн залуу үеийг бэлдэхэд анхаарч байсан ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгийг тодруулсан байна. Коби, Жижи нарын нэрийн бүтээгдэхүүний орлогыг 100 хувь Мама ба Мамбасита спортын санд (M&MSF) хандивлах гэнэ.

Коби 2003 онд “Nike”-тай гэрээ байгуулснаас хойш хамтран ажилласаар иржээ.

ЭХ СУРВАЛЖ: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж