“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо | News.MN

“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр болсон “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэгт “Хөнгөн, хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан илтгэл тавилаа.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд малын гаралтай түүхий эдийн нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Сайд З.Мэндсайхан танилцуулав. Харин хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд

  • Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, 2022 онд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тосны ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тахиа, загасны аж ахуйг нэмэгдүүлэх
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махыг тариан талбай, малчны хотхоноос шууд хэрэглэгчдэд хүргэх боломжгүй тул хадгалалт борлуулалтын цогцолбор байгуулах
  • Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх
  • Шинжлэх ухаанд суурилсан шим тэжээллэг хүнс үйлдвэрлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа тэрбээр тодотгосон юм.

Илтгэлийн дараах “Хөнгөн, хүнсний үйлдвэр” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор Ж.Туяацэцэг, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Дельта фүүдс ХХК-ийн захирал У.Мөнхжаргал нар панелистээр оролцлоо. Тэд хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломж, хөнгөн, хүнсний салбарын боловсон хүчин, бүсчлэн хөгжүүлэх үйлдвэр технологийн паркууд, махны үйлдвэр, ноос ноолуурын экспорт зэрэг асуудлаар санал солилцож, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАН ЗАЙЛАААА ОДООООО БОЛЛООО 2022-03-25 202.126.89.227

МАН Улс Орныг Урсгалаар нь Хаяж Хаячихаад Худлаа ХООСОН ФОРУМ, СЕМИНАР, ЯМАР НЭГ ЮМНЫ 100 ЖИЛИЙН ОЙ & КОНЦЭРТ, САР БҮР ТЭМДЭГЛЭЛТ ӨДРӨӨР ТӨМӨР ОДОН ТАРААЛТ Хийж Жүжиглэхэээ Болиочэээ ‼️ Хийж Буй Ажил нь Бусдын Хйиснийг Нураах, Төлөвлөлтийг Алдагдуулах нэмж Шавж Цэмэнт цутгах, Өөртөө Нааж хамаатуулах, Улсын Хөрөнгийг Хурааж Хувхайлах, Идэж Ууж Шамшигдуулахаас Өөр Хйиж гавьсан юм алгаааа …..‼️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж