Монголын Банкнуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний 7 хоног – 2022 аян”-ы хаалтын арга хэмжээ 2022.03.26-ны бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийн үеэр олон нийтэд нээлттэй марафон гүйлтийн тэмцээн, урлагийн тоглолт гэх мэт арга хэмжээнүүд зохиогдоно. Мөн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх мэдээ мэдээллийг авахаас гадна арилжааны банкнуудын бүтээгдэхүүн үйлчилгээг газар дээрээс нь авах боломжтой.
Энэхүү өдөрлөгийн үеэр ХХБ-ны Маамуу хүүхдийн хадгаламж нээлгэсэн хүүхэд бүр гарын бэлэгтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хуримтлалтай Монголыг бүтээцгээе