Л.Наранбаатарыг Хөтөлийн үйлдвэрийн захирлаар томилов

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

Л.Наранбаатарыг Хөтөлийн үйлдвэрийн захирлаар томилов

Л.Наранбаатарыг Хөтөлийн үйлдвэрийн захирлаар томилов

Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоол баталсан. Ингэснээр тус үйлдвэр төрийн мэдэлд шилжин ирж байна. Тэгвэл Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар эдийн засагч Л.Наранбаатарыг түр хугацаанд томилжээ. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр 10 жилийн хугацаатай хувьчилсан байдаг. Товчхондоо хувьчлал явуулахдаа хууль зөрчсөн гэж Засгийн газар үзсэн байна. 

Л.Наранбаатарын хувьд:

  • 2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр,
  • 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер. Австрали Азийн Металлургийн институтын гишүүн.
  • 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий Захирлаар ажиллаж байна.

Дашрамд дурдахад, тэрбээр "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны асуудалд олон жил шүүмжлэлтэй хандаж, иргэдэд ногдол ашиг олгох ёстой гэж тэмцэж ирсэн. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, хоёр ч намаас нэр дэвшсэн гэж СЕХ үзэж, бүртгэхээс татгалзаж байсан юм. Улмаар 2020 оны есдүгээр сард МАН-д элссэн. Л.Наранбаатар  МАН-ын гишүүн болсон талаараа "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт, хичээнэ" хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж