"Эх дэлхийн цаг"-ийг цахимаар зохион байгуулна"

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

"Эх дэлхийн цаг"-ийг цахимаар зохион байгуулна"

Эх дэлхий, байгаль орчноо хамгаалахын төлөөх дэлхий нийтийн хамгийн том хөдөлгөөн болох “Эх дэлхийн цаг” гуравдугаар сарын 26-нд буюу Бямба гаригт болох гэж байна. Энэ үеэр нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг.  Энэ арга хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй оролцож буй Зориг сангийн "Байгаль орчны манлайлагч хөтөлбөр"-ийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Э.Ганхуягтай ярилцсанаа хүргэе.


-Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би сэтгүүлч мэргэжилтэй. 2016 онд Зориг сангийн “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт элсэн суралцсанаар байгаль орчны төслүүд дээр ажиллаж, байгаль орчинд хийж буй өөрчлөлтийн талаар илүү их суралцаж, энэ чиглэлийг сонирхох болсон.

-“Эх дэлхийн цаг” арга хэмжээг хүмүүс сонирхдог. Энэ арга хэмжээний зорилго нь юу вэ?

-Дэлхийн уур амьсгалийн өөрчлөл, дулааралт, хүлэмжийн хийн ялгаралын эсрэг бид нэг цагийн турш гэрлээ унтраахыг уриалдаг. Ингэснээр та эх дэлхийн цагт нэгдлээ гэж өөртөө үнэлгээ өгч болно. Уг агуулгын хүрээнд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2007 оноос өнөөг хүртэл зохион байгуулж байна. Анх Австралийн Сидней хотоос буухайлж одоогоор дэлхийн 190 гаруй улс орныг өөртөө нэгтгээд буй.

Монголын хувьд 2010 оноос энэ хөдөлгөөнд нэгдсэн. Харин 2017 оноос эхлэн дан ганц Улаанбаатар руу бус орон нутаг руу үйл ажиллагаагаа чиглүүлж эхэлсэн. Одоогоор 21 аймагт эх дэлхийн цагийг тэмдэглэж байна. Нэг цагийн турш гэрлээ унтрааж нэг нэгэнтэйгээ ярилцаж, амьд харилцаа үүсгэн, эрчим хүчний замбараагүй хэрэглээг багасгахыг олон нийтэд уриалах зорилготой хөдөлгөөн юм.

-Дэлхий дахинд цар тахалтай байгаа ч энэ өдрийг тэмдэглэж байна. Өнгөрсөн жилийн хувьд эх дэлхийн цаг хөдөлгөөн хэрхэн болж өнгөрөв?

-Дэлхийн байгаль хамгаалах сангаас энэ хөдөлгөөнийг тэмдэглэх өдөр тогтчихсон байдаг. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Бямба гаригийн 20:30 минутаас 21:30 минутад болдог. Цар тахлын халдварт өвчний улмаас болж сүүлийн хоёр жилийн хугацаанд онлайн хэлбэрээр зохион байгуулсан.

Гэсэн хэдий ч өнгөрсөн жил анх удаагаа 21 аймагт “Эх дэлхийн цаг”-ийг зохион байгуулсан бөгөөд орон нутгаас хүмүүс энэ арга хэмжээнд нэгдэж буйгаа илэрхийлж бидэнд өөрсдийн зураг, видео явуулсан.

Мөн бидэнд 60 минутын турш гар утсаа хэрэглэхгүй. Харанхуй нөхцөлд ямар бүтээлч ажил хийж болох талаар өөр өөрсдийн санаагаа ирүүлсэн.

Мөн бид өнгөрсөн жил “Нэг дэлхий-нэг цаг” гэдэг уриалгыг гаргасан. Ус, агаарын бохирдол гэх мэт уур амьсгалтай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг сонгон авч бага насны хүүхдүүдэд руу чиглэсэн контентуудыг хийсэн. Бид аль хэзээний насанд хүрсэн хүмүүст нөлөөлөх хэцүү байдаг. Харин бага насны хүүхдүүд руу чиглэхийг зорьсон. Тэд маань багаасаа энэ асуудлыг мэдэж үүнд таарсан амьдралын хэв маягийг сонгож өөрсдийн олж мэдсэн мэдлэгээ бусаддаа хуваалцаж нөлөөлж эхлэх юм бол эх дэлхийн цагийг гол бодит үр дүн болох юм болов уу гэж бодож байна.

-Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил онлайн хэлбэрээр зохион байгуулахдаа хэлэлцүүлэг өрнүүлсэн гэсэн үү?

Бид “Уур амьсгалын өөрчлөлт, залуучуудын оролцоо" онлайн вебинар зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт ургамал судлаач, байгаль орчны судлаач, шинжээчид оролцож дэлхийн дулаарал хэрхэн болж буй талаар, хэрхэн үүний эсрэг тэмцэх, хүчилтөрөгчийг юунаас хэрхэн бий болгох гэдэг тал дээр илүүтэй судалгааны тайлангуудаа танилцуулсан. Цахим орчинд болсон болохоор олон хүмүүсийг нэг доор заавал биеэр цуглуулах шаардлагагүй хурдан аргаар мэдээллийг түгээж чадсан.

Байгаль дээр эко системийг бүрдүүлж байгаа бас үгүй хийж байгаа цорын ганц хүчин зүйл бол хүн өөрөө юм. Тиймээс бид өөрсдийн амьдралын хэв маяг, дадал зуршил, үйлдлээ байгальд ээлтэй болгочих юм бол арай багаар байгальд хор хөнөөл учруулах эхлэл тавигдана гэсэн үг.

Тэгвэл энэ жилийнЭх дэлхийн цагхөтөлбөрийн уриа, зорилгыг сонирхож болох уу?

-Энэ жилийн уриа “Ирээдүйдээ гэрэл нэмье”. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, танин мэдэхүйн хөгжлийн төв болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран “Уур Амьсгалын өөрчлөлт хүүхдэд” сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн бид хүмүүсийг аль болох өөрийн байгаль орчинд ээлтэй дадал зуршлаа бусадтай хуваалцахыг уриалж байна. Жишээ нь: Миний хувьд байгаль орчинд ээлтэй сайн зуршлаа өөрийн сайн найзтайгаа хуваалцаж. Би ч гэсэн найзынхаа сайн туршлагаас нь суралцахыг уриалж байна.

Энэ жил бид нар өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байсан болов ч цар тахлын улмаас болж дахин цахим орчны хүрээнд хийхээр болсон.

Сүүлийн хоёр жил “Эх дэлхийн цаг” хөтөлбөрт хүмүүс гэр гэрээсээ оролцсон билээ. Хүмүүсийг энэхүү арга хэмжээнд биеэр оролцуулбал хүмүүсийн оюун санаанд илүү хүрч, дурсамж үлддэг. Уг хөтөлбөрт биечлэн оролцсон хүмүүс дахин оролцох хүсэлтэй болдог.

Харин цахим орчинд зохион байгуулахаар хүмүүс утсаараа доошоо гүйлгээд л эсвэл мэдээллийг уншихгүй гүйлгээд орхих сул тал байдаг. Энэ жилийн аяны хүрээнд олон салбарын төлөөллийн хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж байна. Бид бүгдээрээ эх дэлхийн цагтай хамт, байгаль дэлхийтэй хүйн холбоотой гэдэг утга санааг харуулсан зураг нь давалгааг цахим орчин өрнүүлэхээр төлөвлөж байна.

-Энэ жилийн уриа ямар утга агуулсныг сонирхож болох уу?

-Дэлхийн байгаль хамгаалах сангаас 190 гаруй оронд зохион байгуулахдаа тухайн жилд тодорхой нэг л уриалга гаргадаг. Гэхдээ тэрхүү уриалга нь Монголын хөрсөнд тийм ч сайн буудаггүй. Жишээ нь “Speak up for Nature” үүнийг орчуулбал байгаль орчны төлөө дуу хоолойгоо өндөрсгөе гэсэн үг. Хэрхэн яаж дуу хоолойгоо өндөрсгөх үү, иргэдийн оролцоог нь хэрхэн бий болгох уу  гэх мэт тайлбарлахад төвөгтэй зүйлс байдаг.

Монголчууд 2014-2019 оны хүртэл дотоодын байгаль орчиндоо хандах хэв маягт нь тохирсон уриаг гарган хэрэгжүүлдэг. Жишээ нь, 2019 онд Азийн сантай хамтарч “Хувцанцараас татгалзья” гэдэг уриалгыг гарган ажилласан.

Энэ уриалга ч гэсэн их үр дүнгээ өгсөн. Энэ жилийн хувьд “Ирээдүйдээ гэрэл нэмье” гэдэг уриан доор хийх болно. Гэхдээ өмнөх онуудад гаргаж байсан уриалгуудаа хаялгүй давхар хүмүүст сануулан явах болно. Энэ жил нэг цаг гэрлээ унтраах үеэрээ гар утаснаасаа холдож гэр бүл найз нөхөдтэйгөө нэг цагийг хэрхэн сайхан амьд харилцаа үүсгэж, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх вэ гэдэг уралдаан зарлаж байна.

-“Эх дэлхийн цаг” хөдөлгөөний нийгэмд үзүүлсэн эерэг нөлөө гэвэл?

-Энэхүү хөдөлгөөн дан ганц хүмүүс цуглаад дуу хоолойгоо илэрхийлэхэд тарах бус өдөр бүр эх дэлхийн тухай бодож, эх дэлхийдээ эерэг уриалгуудын авчрах, зөв дадал, зуршлуудыг бий болгох зорилготой. Үүний эерэг үр дүнгээ ч өгч буй. Салбар яамнаас гялгар уутны хэрэглээг гуравдугаар сарын 1-нээс худалдан борлуулахгүй байх хууль гарсан.

Бид үүнийг тодорхой хэмжээний өөрчлөлт гэж харж байна.  Орон нутгийн байгаль хамгаалагчдын манлайлал хөтөлбөрийн төгсөгчид орон нутагтаа байгаль орчны чиглэлээр жижигхэн ч гэсэн үйл ажиллагаа төсөл хийгээд явж байна. Бид үүнийг хийж буй эерэг өөрчлөлтүүд гэж харж байна.

-“Эх дэлхийн цаг”-т шинээр оролцох гэж байгаа хүмүүс хэрхэн оролцох вэ

-Маш энгийн та тухайн өдөр нэг цагийн турш гэрлээ болон бусад цахим хэрэгслүүдээ унтрааж ашиглахгүй байхад болно. Улмаар цаашлаад өдөр тутмын амьдралынхаа хэв маягт эрчим хүчээ хэмнэх, байгальд ээлтэй дадал зуршлыг бий болгох энэ зүйлийг бусаддаа үлгэрлэх алхмуудыг өөрсдөөсөө эхэлж хийгээсэй гэж уриалмаар байна.

Бид санаатай болон санаагүй байдлаар эрчим хүчний замбараагүй хэрэглээг хийж байна. Жишээлбэл, гар утсаа 100 хувь цэнэглээд залгуурнаас нь бүрэн салгахгүй явах, ус буцалгаад залгуураар нь салгахгүй явах гэх мэт энэ бүхэнд эрчим хүчний замбараагүй хэрэглээ байдаг. Үүнийг багасгах үүднээс өдөр тутмын эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж байгаарай. Харин байгууллагуудын хувьд гэвэл дан ганц “Эх дэлхийн цаг”-т оролцоод дуусгалгүй энгийн ажлын өдөр ажилчид нь нэгдэж цайны цагаараа бөөндөө цайгаа уух үеэрээ компьютеруудаа залгуураар нь салгадаг гэх сайн жишээг бидэнтэй хуваалцаж байсан.

Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж