Сергей Шойгу сураггүй алга болов

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Сергей Шойгу сураггүй алга болов

Сергей Шойгу сураггүй алга болов

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу ор сураггүй алга болсон тухай мэдээлэл цацагдлаа. Тэрбээр 12 хоногийн турш харагдаагүй бөгөөд зурагтаар түүний тухай хуучин бичлэг, зургийг үзүүлсэн гэж сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ, Их Британид Оросын цэргийн төлөвлөгөөний талаар мэдээлэл цацагдсаны дараа Путин ойр дотны холбоотнуудаасаа болгоомжилж эхэлсэн. Тиймээс ойрын зөвлөхүүдээ агнаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Юун түрүүнд, Украин дахь цэргийн ажиллагааг хариуцаж буй Шойгу хардлага төрүүлсэн бололтой.

Өнгөрсөн долоо хоногт түүний олон нийтийн өмнө гарах нь эрс багасчээ.  Гэтэл бага охин 31 настай Ксения нь Украины далбааны цэнхэр, шар өнгөөр ​​хувцаслаж зургаа авахуулсан байна. Гуравдугаар сарын 18-нд Кремлийн цахим хуудаст Шойгугийн тухай дурдаж, "Украин дахь тусгай ажиллагааны явц"-ын талаар Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэй ярилцсан гэсэн боловч зураг, бичлэг үзүүлээгүй байна. Мөн өдөр нэгдүгээр суваг Шойгугийн шагнал гардуулах тухай мэдээг цацсан ч сурвалжлагад ашигласан зураг нь хуучны зураг байжээ. Түүний ойр дотны эх сурвалжийн хэлснээр, Шойгу зүрхний өвчний улмаас бие нь муу байгаа гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр Путин ФСБ-ын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковын олон жилийн холбоотон, Оросын жанжин штабын дарга Валерий Герасимовтой ганцаарчилсан уулзалт хийж эхэлсэн байна. Путины уур хилэнгийн өөр нэг бай нь Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Игорь Костюков бөгөөд түүнийг өргөн хэмжээтэй цэвэрлэгээний хүрээнд удалгүй албан тушаалаас нь огцруулж магадгүй юм. Түүнчлэн, Путин Гадаад тагнуулын дарга Сергей Нарышкиныг олон нийтийн өмнө зохисгүй үгээр хэлсэн байна. Путин тулааны талбарт олон хүний ​​амь нас хохирч буйгаас илүүтэй цэргийн техник хэрэгслийн алдагдалд санаа зовж байгаа гэж "Daily mail" мэдээллээ.

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХахаХаха
14
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж