Вакцины 38 цэг 16:00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.03.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины 38 цэг 16:00 цаг хүртэл ажиллана

Вакцины 38 цэг 16:00 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.25/ суурин 38 цэгт 38 багийн 155 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд хоёр, II тунд 10, III тунд 75, IV тунд 211, нийт 298 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.762 (77.4 хувь), 16-17 насны 27.089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж