ФОТО: Иргэд дуут дохиогоор талбайд цуглав

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

ФОТО: Иргэд дуут дохиогоор талбайд цуглав

ФОТО: Иргэд дуут дохиогоор талбайд цуглав

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль зохион байгуулаагүй. Энэ жилийн тухайд өнөөдөр /2022.03.24/ 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалт зохион байгууллаа. Дуут дохио дуугарах үед иргэдийг сандарч тэвдэхгүй тайван байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сануулсан юм. Дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчим баримтлан, өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон.

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаалж байлаа. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой. Дуут дохионы үеэр иргэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж байгаа талаарх фото мэдээллийг хүргэж байна.

ОБЕГ-аас газар хөдлөлтийн үед хэд хэдэн анхааруулга, зөвлөмжийг өгдөг. Тухайлбал, орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Монголчууд аливаа гамшгийн үед зөөврийн компьютер, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж, өөрийгөө эрсдэлд оруулдаг байна. Тиймээс иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх дуут дохио дуугарах дадлага сургуулилалтын үеэр идэвхтэй оролцохыг албаны хүмүүс уриалж байгаа юм.

Иргэдийн хувьд газар хөдлөлт болох үеэр сандрах тохиолдол цөөнгүй. Мөн гамшгийн үед бэлэн байдлыг хангах дадлага сургуулилалт хийх зорилгоор дуут дохио дуугардаг ч тоодоггүй нь нууц биш. Үүнийг ч албаны хүмүүс үгүйсгэсэнгүй. Гэсэн ч дадлага сургуулилалтад идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм.

Хэрэв муугаар бодоход газар хөдлөлтийн гамшиг болсон үед нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт 31 түр байр байгуулахаар төлөвлөсөн байдаг аж. Мөн түр цугларах 111 байршил бий.

Талбайд иргэд очсоны дараа гамшгийн үед ажиллаж буй албан хаагчид орон гэрээ алдсан болон эрсдэлтэй гэж үзсэн иргэдийг эхний ээлжид түр байрлах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Иргэд гэр болон албан байгууллагынхаа ойр орчимд байгаа цугларах цэгийг мэдэж байх хэрэгтэй юм. Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй энэ үед иргэдийг гамшгийн үеийн бэлэн байдлын талаар мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж хэвшээд байна.

Гэрэл зургийг: Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж