"Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье" аян "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд үргэлжиллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

"Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье" аян "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд үргэлжиллээ

"Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье" аян "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд үргэлжиллээ

Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам санаачлан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” нэг сарын аяныг зохион байгуулж байна.  

Тус аяны хүрээнд ойн чиглэлээр сургалт эхэлдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурал, “Том толгойт” хүүхдийн уран сайхны киноны дүрүүдтэй хамтарсан контент болон хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн тодорхой Ерөнхий боловсролын сургууль, хүүхэд хамгааллын төвүүдэд ажиллаж, сурагчдад байгаль эх дэлхий, ой мод, усаа хайрлан хамгаалах боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх ажлыг санаачлан хийж байгаа билээ.  

 

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй Spaces/Stream төслийн удирдагч Михаэл Трокенбродт нар өнөөдөр (2022.03.24) “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн Улиастайн шинэ эцэст байрлах хоёрдугаар салбарт зочилж, багачууд хүүхдүүдтэй уулзсан юм.  

Энэ үеэр зочид “Лантуун дохио” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийж, тус төвд хамрагдаж буй 8-13 насны 50 гаруй хүүхдүүдтэй ойн талаар ярилцаж, хүүхдүүдэд виртуал музей болон “VR” төхөөрөмжөөр Монгол орны байгалийн цогцолбор газар болон ойг үзүүллээ.  

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас бэлтгэсэн “Ойн тухай”, “Ой ба Ус” зэрэг танин мэдэхүйн баримтат киног үзүүлж сонирхуулав.  

“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв нь  

  1. ХАМГААЛАХ ТӨВ -Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх. Хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх таниулах болон боловсролын үйлчилгээ,
  2. ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ -Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд үзүүлэх боловсрол хүмүүжлийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан боловсрол хүмүүжлийн үйлчилгээ,
  3. ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ БҮЛЭГ ~Сургуулийн бага болон дунд ангийн хүүхдүүдэд боловсрол хүмүүжлийн үйлчилгээ, спортын дугуйлан, сургуулийн өмнөх насныханд зориулж хүүхдийн цэцэрлэг,
  4. "ӨСВӨР НАС" ТӨВ -Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, Амьдрах ухаанд сургах төв, Боловсролын үйлчилгээний төв,
  5. Номын сан, Эцэг эхийн боловсролын төв, Сайн хөрш хөтөлбөр зэргийг хэрэгжүүлж хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд аюулгүй тав тухтай, тохилог орчныг бий болгох, хүүхэд сурах, хөгжих, хүмүүжих, соёлжих нөхцөлөөр хангахаар зорин ажилладаг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж