Жүдоч Ц.Наранжаргал бокс, холимог тулааны тэмцээнд дараалан ялав | News.MN

Жүдоч Ц.Наранжаргал бокс, холимог тулааны тэмцээнд дараалан ялав

Жүдоч Ц.Наранжаргал бокс, холимог тулааны тэмцээнд дараалан ялав

Жүдоч Ц.Наранжаргал бокс, холимог тулааны тэмцээнд дараалан ялав

Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Ц.Наранжаргал тулааны урлагт хөл тавиад удаагүй байгаа билээ. Жүдогийн насанд хүрэгчдийн 11 удаагийн улсын аварга түүний хувьд саяхан холимог тулааны MFC холбоонд тулалдаж, чөлөөт бөхийн залуу тамирчин Д.Цогзолмааг ялсан. Ингэснээр тэрбээр АНУ-ыг зорьж, тулалдах эрхээ авсан юм.

Түүний ялалтын буухиа боксын улсын аваргаар ч үргэлжлэв. Ц.Наранжаргал өнөөдөр /2022.03.24/ боксын УАШТ-ий анхны тулаанаа олимпод оролцсон анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргалын эсрэг хийж, ялалт байгуулан, алтан медалийн төлөө шалгарчээ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд өрсөлдөж явсан Ц.Наранжаргал эх орноо төлөөлөн 2016 оны "Рио"-гийн олимпод оролцсон түүхтэй. Мөн тэрбээр жүдо бөхийн багийн дэлхийн аваргын мөнгөн медаль, Азийн наадмын гурван хүрэл медаль, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай шилдэг тамирчин.

Мөн сонирхогчийн бокст эргэн ирсэн Э.Цэндбаатар "Сүлд" спорт хорооны залуу тамирчин Б.Нэргүйг хүнд цохилтоор буулган авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-24 66.181.181.63

жүдоо зодоо

Avatar

Зочин 2022-03-24 192.82.71.32

Юм юмтай л гар юм даа, уг нь аль нэгнээр нь тууштай явбал юманд хурэхэд амар баймаар

Avatar

зочин 2022-03-24 192.82.67.190

уранцэцэг бас зодооч болохоор явлаа

Avatar

Зочин 2022-03-24 202.126.90.125

Чадаж байгаа дээрээ юм юмаар оролдоод өөрийгөө сорих нь маш чухал. Тэр дундаас нэг нь заавал тодорно.Маш сайн байна. Хүмүүсийн хэлэхийг битгий тоо,атаархагчид хаа сайгүй л байдаг юм. АМЖИЛТ хүсье.

Avatar

зочин 2022-03-24 192.82.67.190

Жудочид зодоочид болжээ. Түвшинбаяр зодоо хийж хүн алав, Насанжаргал зодоод эхэллээ. Нөгөө хөдөлмөрийн баатар эмэгтэй зодоо хийхээр АНУ зорилоо. Зодоочдын клуб бий болж эхэллээ.

Avatar

зочин 2022-03-24 192.82.67.190

барилдаж чадахаа байгаад зодооч болж байгаа муу

Avatar

r 2022-03-24 64.119.24.11

Judod yostoi gavidaggui baij bilee

Avatar

zochin 2022-03-24 192.82.92.201

yahaaraa ingej hutsdag bnaa caddag ym bol ooroo teged gavidaa

Avatar

zochin 2022-03-24 192.82.92.201

1 min hurehgui boolguuld uheh baihdaa

Avatar

Зочин 2022-03-24 202.9.41.38

Итгэж байна. амжилт хүсье

Avatar

Иргэн Д 2022-03-24 202.9.40.73

Эмэгтэй хүн байж зодолдох хэрэг байгаа юмуу

Avatar

Зочин 2022-03-24 81.158.119.243

эсрэг талых нь бас эмэгтэй хүн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж