ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг илгээж, анхааралдаа авсан

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг илгээж, анхааралдаа авсан

ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг илгээж, анхааралдаа авсан

Оросын холбооны улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр /2022.03.24/ мэдэгдэл гаргасан нь иргэдийг талцуулж байна.

Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд гэж онцлон гаргасан мэдэгдлийн талаар ГХЯ ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Энэ асуудлыг анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг хүргүүлсэн. Хариу тайлбар ирээгүй байна” гэлээ. Харин Ардчилсан намаас дараах мэдэгдлийг гаргасан юм.

АН-аас мэдэгдэл гаргах нь:

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа мэдэгдэл гаргасан. Тодруулбал, “Посольство Россий в Монголий” хуудсанд 2022 оны гуравдугаар сарын 24-нд “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” нэртэй бүдүүлэг, дипломат ёсонд үл нийцэх, Веннийн конвенцыг зөрчсөн мэдэгдэл гаргасанд АН болон намын нийт гишүүд гайхан цочирдлоо.

Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлоготой, Бүрэн Эрхт Тусгаар тогтносон улс гэдгээ олон улсад зарлан тунхагласан ардчилсан улс билээ. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх үндсэн эрхүүд бүгд Үндсэн хуулиар баталгаажаад 30 жил болж байна.

Ардчилсан намын мянга мянган гишүүн баруун төвийн үзэл дээр сайн дураар эвлэлдэн нэгдсэн бөгөөд энэхүү үзэл санаа нь аль нэг улс /АНУ/-ын ноёрхол биш. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох эрх чөлөөнд суурилсан үзэл санаа билээ. Иймд Ардчилсан нам ЭСЯ-наас гаргасан мэдэгдлийг бүхэлд нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал гэж үзэж байна.

Веннийн конвенцод нэгдсэн улсууд бие биенийхээ бүрэн тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхийн төлөө байх зарчимтай. Энэ зарчмыг Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-нд сануулж, өөрсдийн бүдүүлэг үйлдэлдээ АН-ын нийт гишүүдээс уучлалт гуйж, албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна гэж онцолжээ.

Иргэдийн зүгээс "Тусгаар улсын иргэдийн үзэл бодлыг Москва удирддаг цаг 90 онд өнгөрсөн. ГХЯ-наас албан ноот бичиг явуулж эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй" гэж цахим хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж