"Энхрий эрдэнэ" сан, ХӨСҮТ хамтран "Гэгээ" богино хэмжээний кино бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

"Энхрий эрдэнэ" сан, ХӨСҮТ хамтран "Гэгээ" богино хэмжээний кино бүтээжээ

"Энхрий эрдэнэ" сан, ХӨСҮТ хамтран "Гэгээ" богино хэмжээний кино бүтээжээ

Өнөөдөр Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Өнгөрсөн жил энэ өдрийг ДЭМБ-аас гаргасан “Цаг нь болсон” уриан дор тэмдэглэсэн юм. Монгол Улс тус өдрийг НҮБ-ын гишүүн орны хувьд сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ.

Монгол Улс сүрьеэ, ялангуяа эмэнд дасалтай сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 орны тоонд багтдаг. Сүрьеэгийн халдвараас сэргийлж, дархлаагаа дэмжих, тэжээллэг хүнс хэрэглэх, ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй ажээ.

Сүрьеэгийн өвчний халдвар туссан хүн сүрьеэгийн эсрэг эмчилгээнд бүрэн хамрагдах, тогтмол эмчийн хяналтад байх, ханиаж найтаахдаа хамар амаа дарах, амны хаалт зүүх ёстой аж. Манай улсын хувьд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон жил ажилласны үр дүнд тогтсон зохион байгуулалттай. Иргэн сүрьеэгийн шинжилгээ өгөхөөр бол дүүргийнхээ болон харъяа аймгийнхаа эмнэлэгт очоод үнэгүй шинжилгээ өгч, эмчийн үзлэгт орно. Шинжилгээний хувьд цээжний рентген болон цэрний шинжилгээ зэргийг хийлгэх бүрэн боломжтой.

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан "Энхрий эрдэнэ" сан ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран "Гэгээ" хэмээх богино хэмжээний кино бүтээжээ. Тус санг Дэлхийн мисс-2018 тэмцээний үндэсний ялагч Э.Энхриймаа үүсгэн байгуулсан юм. Манай улсын иргэд ажлын шахуу хувиараас болж тэр бүрчлэн эмчийн үзлэгт хамрагдаж чаддаггүй. Хэчнээн өвдөж байсан ч ямар ч өвчнийг ханиад төдий хэмээн тоодоггүй. Гэтэл тогтмол эмчийн үзлэгт хамрагддаггүй болон дур мэдэн эм, антибиотик хэрэглэх нь тус өвчнийг хүндрүүлдэг байна. Сүрьеэ өвчин туссан гэх мэдээг сонсоод иргэд сэтгэлийн гүн хямралд ордог ажээ. Гэвч сүрьеэ эдгэрдэг өвчин. Эмчилгээгээ бүрэн хийлгэх хэрэгтэй, мөн  тус өвчнөөр өвчилсөн нэгнээ дэмжих хэрэгтэй юм.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж