ОХУ авто замын хилийн хоригоо цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

ОХУ авто замын хилийн хоригоо цуцаллаа

ОХУ авто замын хилийн хоригоо цуцаллаа

ОХУ-ын Онцгой байдлын штабаас зарим улстай хиллэдэг авто замын хилийн хоригийг цуцлах шийдвэр гаргалаа. Тодруулбал, ирэх долоо хоногийн Лхагва гаригаас авто замын хилийн хориг цуцлагдахаар болсон байна. Уг шийдвэрийг ОХУ-ын нутаг дэвсгэрт Covid-19 гаднаас зөөвөрлөгдөх, тархахаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргажээ.

Шийдвэр 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр Монгол, Какахстаны иргэд Орос руу хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх боломжтой болно.

Харин орос иргэдэд дээрх хоёр улс руу гарах эрх нээгдэж байгаа юм. Хэдийгээр монгол хилийн хоригоо цуцалсан ч ОХУ-тай хиллэдэг боомтууд хаалттай байна. Ирэх долоо хоногоос Оросын иргэд хоёр орон руу чөлөөтэй нэвтрэх боломжтой боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Засгийн газрын 2021 оны 386 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын хилийн авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг мөн өдрөөс цуцалсан.

Ингэснээр гадаадын иргэд Монгол Улс руу хилийн агаарын болон авто замын боомтоор зорчих бүрэн боломжтой болсон. Харин Монгол Улстай хиллэдэг Орос, Хятадын хилийн авто замын боомтын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хоёр хөршийн дотоодын шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа тул зохих шаардлага хангаагүй манай улсын иргэд авто замаар эдгээр улсууд руу зорчих боломжгүй байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж