Anonymous хакер бүлэг ОХУ-ын Төв банкийг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Anonymous хакер бүлэг ОХУ-ын Төв банкийг сүрдүүлэв

Anonymous хакер бүлэг ОХУ-ын Төв банкийг сүрдүүлэв

Олон улсын хакеруудын Anonymous бүлэг Пүрэв гаригт "ОХУ-ын Төв банкийг Украин руу түрэмгийлж байх үед хакердсан" гэж мэдэгдэв. Твиттер бичил блог сайтад Anonymous TV "ОХУ-ын Төв банкийг хакердсан. Ойрын 48 цагийн дотор 35000 гаруй нууц гэрээний файл, зарим баримт бичгүүдийг дэлгэнэ" гэж бичжээ.

Олон улсын хакерын нэгдэл Украиныг дэмжиж, түрэмгийллийнх нь төлөө Оросыг "шийтгэнэ" хэмээн амлаад байсан. Өдгөө Оросын төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, засгийн газрын вэб сайтууд руу хийсэн цуврал халдлага үргэлжилж байна. Anonymous бүлэг өмнө нь ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Украины болон барууны компани, сайтуудад халдлага болохыг анхааруулж, тус улсаас гарахыг зөвлөж байв.

Эх сурвалж: INDIA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж