Их Британийн засгийн газар клубын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсны дараа Челсид зочлон тоглолт, цомын тэмцээн, эмэгтэй баг оролцсон тоглолтын тасалбар худалдахыг зөвшөөрнө.
Украины нөхцөл байдлаас хамааран Роман Абрамовичид болон Челси хөлбөмбөгийн клубд хориг арга хэмжээ аваад байсан. Үүгээрээ тус клуб дэлхийн тэмцээнүүдэд оролцох, тасалбар зарах боломжгүй болсон юм. Тиймээс лицензийн тодорхой хэсгүүдийг өөрчилж, тасалбар борлуулсан тодорхой ашгаа Премьер лигт олгох юм. Ингэснээр Челси дөрөвдүгээр сарын 6-нд Реал Мадридтай хийх Аваргуудын лигийн шөвгийн наймд тоглох, дөрөвдүгээр сарын 16-ны амралтын өдөр Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд Кристал Паластай хийх Английн цомын хагас шигшээ тоглолтын тасалбарыг зарах боломжтой болно.
Тоглолтын тасалбарыг үзэгчид зөвхөн Стэмфорд Бриджээс Премьер лигийн тоглолтуудын тасалбар худалдаж авах боломжтой бөгөөд орлого нь Премьер лигт очно. Челси эмэгтэйчүүдийн супер лигийн тоглолт дөрөвдүгээр сарын 3-нд Кингсмеадуд Ридингийн эсрэг болно. Челси клубын ашгаас олсон мөнгийг ихэвчлэн Украинд болсон дайны хохирогчдод хандивлах төлөвлөгөөтэй ба Премьер лиг "хэрэглэгч буяны байгууллагуудыг клубтэй зөвшилцсөний дараа цаг тухайд нь зарлана" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ