АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын үед Хятадын 549 нэр төрлийн бараанд 7.5-25 хувь хүртэлх татварын хөнгөлөлт ногдуулсан. Эдгээр барааг Трампын засгийн газар 2018, 2019 онд Хятадтай хийсэн худалдааны дайны хүрээнд ногдуулсан татвараас чөлөөлж байжээ. Гэвч хөнгөлөлтийн хугацаа нь 2020 оны сүүлээр дууссан. Өдгөө 352 барааны хөнгөлөлтийг эргэн сэргээхээр болсон тухай өчигдөр /2022.03.23/ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдэгдэв.
Дээрх 352 нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийн хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Бүтээгдэхүүний жагсаалтад насос, цахилгаан мотор, машины зарим эд анги, химийн бодис, үүргэвч, унадаг дугуй, тоос сорогч болон бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн багтаж байна.
Дональд Трампын үед тодорхой үйлдвэрүүд болон жижиглэн худалдаачдад хөнгөлөлт үзүүлэх зорилгоор эхлээд 2200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт ногдуулж байсан. Уг хөнгөлөлтийн хугацаа дууссан боловч 549-ийнх нь хугацааг нэг жилээр сунгажээ. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Кэтрин Тай өнгөрсөн оны аравдугаар сард 549 нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хасалтыг эргэн сэргээх талаар хянан хэлэлцэж эхэлсэн. Хянан хэлэлцсэний эцэст 352 барааны хөнгөлөлтийг эргэн сэргээхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: REUTERS, WSJ
Зочин 2022-03-24 142.79.202.93
Хятадгүй бид хаачих вэ? Ану ч хятадгүй бас л хэцүүдсэн шүү тахлын үед
СЛАВА УКРАИНЕ 2022-03-24 64.119.25.237
ЗА ИНГЭЭД ХЯТАДУУД ОРОСЫГ ЗАРААД ИДЧИХВЭЭ ГЭЖ,,,ОДОО ХЯТАД ОРОСЫГ ДЭМЖХҮҮ АМЕРИКЫГ ДАГАХУУ,,,ОРОСЫН ТҮҮХИЙ ЭДИЙГ ХОВХ СОРООД АМЕРИК БАРУУНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГААД БАЙЖДЭЭ,,,
hyatadiin baraanii zah zeel bolgoj bnaa amerikiig, ooriin bvh vildveruud dampuuran gesen vgee.trumiin aguu amerik budaa boljee. 2022-03-24 192.82.91.224
chi yamar ch medlegui gar bna. ene chin amerikd orosiin neftiig haasanaas bolj binzen tos baraa tovariin vne osoj ard rtvmen uurlaj bgaa tul hyatadiin baraag hongolj ard tvmeniihee budimdaliig darah gesen arga ydsan hemjee ch dee.. ene chin ulam bvr hyatadaas hamaaraltai amerik uls bolgoj bna.trumpiin amerikig dahij aguu uls bolgoh tolovologoog orhij hujaagiin barra zah zah bolgoj bna.
Тийм юм байхгүй шүү 2022-03-24 103.212.118.50
Яанкууд ийм л муухай башир аргатай .Аминдаа оросоос хөндийрүүлэх гэсэн бахуул нь бололтой. Гэхдээ Хятадууд учир зүггүй оросоос нүүр буруулахгүй байх гэж бодож байна