АНУ Хятадын 352 төрлийн барааны татварын хөнгөлөлтийг сэргээв

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын 352 төрлийн барааны татварын хөнгөлөлтийг сэргээв

АНУ Хятадын 352 төрлийн барааны татварын хөнгөлөлтийг сэргээв

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын үед Хятадын 549 нэр төрлийн бараанд 7.5-25 хувь хүртэлх татварын хөнгөлөлт ногдуулсан. Эдгээр барааг Трампын засгийн газар 2018, 2019 онд Хятадтай хийсэн худалдааны дайны хүрээнд ногдуулсан татвараас чөлөөлж байжээ. Гэвч хөнгөлөлтийн хугацаа нь 2020 оны сүүлээр дууссан. Өдгөө 352 барааны хөнгөлөлтийг эргэн сэргээхээр болсон тухай өчигдөр /2022.03.23/ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдэгдэв.

Дээрх 352 нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийн хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Бүтээгдэхүүний жагсаалтад насос, цахилгаан мотор, машины зарим эд анги, химийн бодис, үүргэвч, унадаг дугуй, тоос сорогч болон бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн багтаж байна.

Дональд Трампын үед тодорхой үйлдвэрүүд болон жижиглэн худалдаачдад хөнгөлөлт үзүүлэх зорилгоор эхлээд 2200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт ногдуулж байсан. Уг хөнгөлөлтийн хугацаа дууссан боловч 549-ийнх нь хугацааг нэг жилээр сунгажээ. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Кэтрин Тай өнгөрсөн оны аравдугаар сард 549 нэр төрлийн бүтээгдэхүүний татварын хасалтыг эргэн сэргээх талаар хянан хэлэлцэж эхэлсэн. Хянан хэлэлцсэний эцэст 352 барааны хөнгөлөлтийг эргэн сэргээхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: REUTERS, WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж