Засгийн газар хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Засгийн газар хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах вэ?

Засгийн газар хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах вэ?

Хаврын чуулган эхэлж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шинээр байгуулсан хоёр яамны сайд нарын томилгооны асуудал олны анхаарлын төвд байна. Засгийн газрын бүтцэд  өөрчлөлт оруулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулахаар болсон билээ.  Тэгвэл шинээр яам байгуулсан ч өнөөдрийг хүртэл шинэ сайд нарын нэрс тодроогүй байгаа юм.

Эргэн сануулахад, өнгөрөгч нэгдүгээр сард Засгийн газраас дээрх яамдын орон тоо, бүтцийг баталсан. Эдийн засаг, хөгжлийн яам нь долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой ажиллахаар төсөвт суулгаж өгсөн.  Тус яамыг Сангийн сайд Б.Жавхлан давхар хариуцаж ажиллаж байна. Харин Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга асан Х.Батжаргалыг томилсон.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд түр хариуцуулсан бол Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнэ томилогдсон.

Дээрх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхоход  гишүүн Ж.Мөнхбат “Шинэ сайд нарыг томилох нь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал” гэсэн бол  Б.Энхбаяр“ Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Миний эрхэд хамаагүй” гэдэг хариултыг өгөв. Сангийн сайд Б.Жавхлан “Тус яам хуулиараа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Сайд нь хараахан томилогдоогүй байна. Засгийн газрын зүгээс яаж шийдэхийг би хэлж мэдэхгүй байна. Миний бие тус яамыг давхар хариуцаад явж байна. Сайд нь нэг өдрийн хувьд томилогдох нь Засгийн газрын хувьд нэмэртэй” гэлээ.

Ийнхүү шинээр байгуулагдсан яамдууд шинэ сайдаа хүлээж байна. Шинэ сайдыг томилох асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс хамааралтай. Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, С.Адьшаа нар Үндсэн хуулийн Цэцэд “давхар дээл”-ийн асуудлаар хандсан. Одоо Цэцийн шийдвэр хэрхэхээс хамаарч сайд нарын томилгоо тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хээзээнээс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах вэ гэсэн асуултад хариулт өгөх хүн Ерөнхий сайдаас өөр алга байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж