Б.Энхбаяр: Үндсэн хуулийг "нулимдаг" Цэцийн даргатай болсон уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Үндсэн хуулийг "нулимдаг" Цэцийн даргатай болсон уу?

Б.Энхбаяр: Үндсэн хуулийг "нулимдаг" Цэцийн даргатай болсон уу?

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.03.24/-ийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Цэцэд үүссэн асуудлыг онцоллоо. Тэрбээр “Манай улсад хяналтын бурхан тэнгэр Үндсэн хуулийн Цэц /ҮЦХ/ байдаг. Яагаад бурхан тэнгэр гэж хэлүүлж байна вэ гэвэл хуулийг ч хүчингүй болгох эрхтэй, төрийн тэргүүнийг ч Үндсэн хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй.

Бид орон тоо гарвал 30 хоногийн дотор Улсын дээд шүүх хуралдаж, нэрээ дэвшүүлнэ гэж хуульчилсан. Үүний дагуу ҮЦХ-ын дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд, УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх /УДШ/, Цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл Цэцийн дарга “Би тэтгэвэрт гарахгүй. Надад үйлчлэхгүй” гээд, УДШ-ийн ерөнхий шүүгчид хууль зөрчсөн гэж хэрэг үүсгэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хамгийн том байгууллагад маш том “зодоон” болж байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь ээ. УДШ хамтын удирдлагын байгууллага. Цэц ийм байж болох уу. Үндсэн хуулиас давсан алхмууд гарч ирлээ. Үндсэн хуулийг "нулимдаг" Цэцийн даргатай болсон уу? Төрийн албан хаагчдад тэтгэврийн нас адилхан үйлчилдэг. Гэтэл Цэцэд үйлчлэхгүй гээд яриад сууж байна” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуд нь “Ирэх долоо хоногийн Даваа гаригт Цэцийн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй их суудлын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийднэ. Хэрвээ Үндсэн хууль зөрчигдсөн гэсэн шийдвэр гарвал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх нөхцөл байдалтай байна” гэж тодотгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж