"Эрүүгийн хуулиар эрх хасах ялын хугацааг уртасгана" | News.MN

"Эрүүгийн хуулиар эрх хасах ялын хугацааг уртасгана"

"Эрүүгийн хуулиар эрх хасах ялын хугацааг уртасгана"

"Эрүүгийн хуулиар эрх хасах ялын хугацааг уртасгана"

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.03.24/ зохион байгууллаа.

Тус  хуулийн төслийг Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг баримт бичигт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын гэрээ конвенцэд бүрэн нийцүүлэхээр боловсруулсан аж.

Нэмэлт, өөрчлөлтийн гол концепцийн хувьд авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, зарим гэмт хэргийг шинээр нэмж хуульчлах, оногдуулах ялын бодлогыг чангатгах, уучлал үзүүлэхгүй байх, ялын хэмжээтэй уялдуулан хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх зэрэг зарчмын өөрчлөлтийг тусгажээ.

Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал С.ГАНТУЛГА:  

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэг Авлигын гэмт хэрэгт нэлээн хэдэн зарчмын шинжтэй өөрчлөлт орж байна. Тухайлбал, тус гэмт хэргийн субъектийг өргөтгөж, ялын бодлогыг чангатгах, хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд байсан торгох ялыг хассан. Мөн эрх хасах ялын хугацааг уртасгах өөрчлөлт оруулсан.

Өмнө нь нэгээс найман жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасч байсан бол одоо зарим төрлийн гэмт хэрэгт бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг нь хасна.

Нийтийн албанд эрх хасах ял оногдуулахаар төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулагад удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд томилогдоод ажиллах тохиолдол байдаг. Энэ байдлыг хасч, нийтийн болон төрийн өмчит байгууллагад ажиллах, сонгогдох, томилогдох эрхийг нь хасч байгаа юм. Мөн өршөөл, уучлалтад хамрагдаад, ял эдлэхээс зайлсхийх байдлыг хассан. Халдашгүй эрх эдэлдэг субъектууд бий. Тэднийг гэмт хэрэгт холбогдуулаад шалгах гэхээр халдашгүй байдал, бүрэн эрхийг нь эрх бүхий байгууллага түдгэлзүүлдэггүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, эрүүгийн хариуцлагаас зайлсхийх байдлыг халж байгаа юм.

Тухайлбал, халдашгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсоогоод, бүрэн эрх  нь хэзээ дуусгавар болно тэр үеэс сэргээж, шалгах боломжийг олгож өгсөн. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэрэг бий. Энэ гэмт хэргийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг нотлоогүй, үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй бол тус гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг нийтлэг субъекттэй болгож байна. Зөвхөн нийтийн албан тушаалтнаар хязгаарлагдахгүй ажил хийдэггүй, бизнес эрхэлдэггүй, орлого олох боломжгүй мөртлөө маш их хэмжээний зарлагатай амьдарч буй хүмүүсийг эрх бүхий байгууллагаас шалгаж, шийдвэрлэх боломж бүрдүүлж байна.

Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргүүд бүртгэгдэж буй хоёр гэмт хэргийн нэгийг эзэлдэг. Тус гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй. Энэ хүрээнд хулгайлах гэмт хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан. Зөрчлийн тухай хуульд 300 мянга хүртэлх төгрөгийн эд хөрөнгө хулгайлбал тус хуулиар торгуулах шийтгэл оногдуулдаг. 300 мянга түүнээс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байсан.

Тус зөрчлийг зөрчлийн тухай хуулиас хасаад, хохирлын хэмжээ шаардахгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ бусдын бага хэмжээний эд хөрөнгийг хулгайлах, хулгайлах гэмт хэргийг ялгамжтай байдлаар зохицуулсан. Мөн залилах гэмт хэргийн зүйл заалтад өөрчлөлт оруулсан. Бага хэмжээнээс авахуулаад маш олон хохирогчтой, хэдэн тэрбумын хохирол учруулсан гэмт хэргүүдийг нэг зүйл заалтаар шийддэг байсныг өөрчлөөд,

  • Залилах гэмт хэрэг
  • Кибер орчинд залилах
  • Цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж залилах
  • Зээл олгох эрх бүхий этгээд зээлийн тусгай санг залилах
  • Пирамид тогтолцооны луйврын аргаар олон хүнийг залилах гэх мэт гэмт хэргийг тусад нь ялгамжтай байдлаар, ялын бодлогын хувьд ч өөр байдлаар тодорхойлж байна.

Ц.ХОНГОР
Гэрэл зургийг Т.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-24 37.112.226.106

54274450 !!!!! Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>> https://cutt.ly/girl01646

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж