АН-ын бүлгийн дарга, УИХ-гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр /2022.03.24/ мэдээлэл хийж, Хөгжлийн банкийг шалтгах Хяналтын түр хороог 19 гишүүний дэмжлэгтэйгээр байгуулна гэж онцоллоо.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
-Хөгжлийн банкны асуудлаар Үндсэн хуулийн дагуу түр хороо байгуулах санал гаргаж байна. Хөгжлийн банк 1.7 их наяд төгрөгийн чанаргүй муу зээлтэй байна. 2023 онд бид 800 сая ам.доллар төлөх ёстой. Гэтэл Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл ажиллахдаа хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Зарим нэг зээл авсан нөхдүүд "шүдний чигчлүүр"-гүй болсон байна. Энэ нь цаашаа татвар төлөгчдийн нуруун дээр үлдэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон байна. "Хяналтын түр хороо байгуулъя" санаачилгыг дэмжиж, зургаан гишүүн гарын үсэг зурсан. Миний бие болон Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Н.Ганибал, Ж.Батсуурь нар гарын үсэг зурсан. Нийтдээ 19 гишүүний тоо хүрмэгц түр хороо байгуулна.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналтыг сайжруулъя хэмээн хуульд өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн гол зорилго нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хулгайг зогсооход чиглэсэн. Иймээс байнгын хороод шиг түр хороо байгуулъя. 19 гишүүнээр дамжуулж төсвийн хулгай, Хөгжлийн банкны хулгай зэргийг парламент дээр ярихдаа нотлох баримт цуглуулдаг, гэрчүүд байлгадаг, дүгнэлт гаргах, хууь хяналтын байгууллагыг шахдаг байя гэсэн саналд нэгдсэн. ХҮН-ын даргын хувьд энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ дэд хороог даргалах асуудлыг цөөнхөд өгөөч гэж байгаа юм.
Зочин 2022-03-24 103.212.119.145
Та нар хэрэггүй дээ одоо шалгадаг хүмүүнь шалгах цаг болсон
Зочин 2022-03-24 72.196.192.250
Уул нь зөв юмаа, гэхдээ чамайг дэмжих хүн олдохгүй л дээ. Нэг муу цэргийн офицер чи Женкогийн б**с долоож ийм болчоод битгий шалчиганаад бай !
зочин 2022-03-24 202.21.120.66
хороо нтр гээд яахав дээ тэр ажлын хэсэгт нь орж ажиллаад но-гийн гаргаж тавь гэхдээ битгий намчирха Алтанхуягийн ЗГ-н үед авсан зээлүүд төлөгдөөгүй юм байнлээ шүү
Зочин 2022-03-24 124.158.64.41
БЯДААН МИНЬ ЧАМГҮЙГЭЭР БОЛЧИХНО
Зочин 2022-03-24 90.196.191.207
Энэ 76 төрийн түшээд дотроос 19 хөн сайн хүн олно гэж өвсөн дотроос зүү олохоос ч хэцүү байна даа. Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа хүмүүс шүдний ч чигчлүүргүй болоод ядуураад эхэллээ. Тэдэндээ туслах түр хороог харин хурдан байгуулаад асуудалгүй болгочиж чадах байх шүү!!!! ирэх долоо хоногоос замхрах араандаа орж байх шив дээ…том ах
Хэзээ Хойно Араас нь Олон Юм Ярьж Суудгаа хэзээ болих юм бэээ 2022-03-24 202.126.89.42
Монголын НАМЗАСАГ ТӨР, АРД ИРГЭДЭД Ажил , Амьдралын Зорилго, Төлөвлөгөө гээч юм Түй ч алгаа ‼️ Сүүлийн 3 жилд Ковидын үеэр УОК, ЗГ нь Яаж Хөглөлөө ⁉️ Хөгжлийн Банкыг 76+3, Хамсаатнуудтайгаа Хулгайлсан, Хэн ч Мэдээгүй…… Одоо Дайны Үеэр Аль хэдийн 90 тэрбум USD Оросруу гараад явчихсан….Төв Банкинд нь Төлөвлөгөө бас л НЕТ ‼️
Зочин 2022-03-24 122.201.24.18
zovoo
зочин 2022-03-24 202.55.191.194
зөв ш дээ
Зочин 2022-03-24 64.119.23.104
Ажлаа ард түмэн эх орноо ядаж ганц удаа бодоод сайн хийгээч дээ Хөгжлийн банкны луйварчдыг шийтгэж улс орноо хохиролгүй болгооч дээ Арай ч дээ