Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ" гэв.

Мөн прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэсэн мэдээлэл өглөө.

Талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч өмнө нь "Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан" талаар мэдээлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж