"Новотел"-ын ресторанд халуун тогоотой тос шатсаныг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

"Новотел"-ын ресторанд халуун тогоотой тос шатсаныг унтраажээ

"Новотел"-ын ресторанд халуун тогоотой тос шатсаныг унтраажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах "Новотел" зочид буудлын ресторанд өнөөдөр /2022.03.24/ гал гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах "Новотел" зочид буудлын хоёр давхарын рестораны гал тогоонд гал гарч байна гэсэн дуудлага 12.09 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход ресторанд халуун тогоотой тос шатаж байсныг унтраажээ. Гал гарсан объектод гал унтраах хоёр автомашинтай найман алба хаагч ажиллаж байна.

Сүүлийн үед галын дуудлага цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 12-нд "Хүннү" хороолол орчим баригдаж байгаа барилга дээр гал гарсан. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Хүннү" хороолол орчимд 21:46 цагт баригдаж байгаа барилгад гал гарсан гэх дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажиллаж байна" гэж мэдээлсэн билээ.

Мөн Нисэхийн тойрогт шинээр баригдаж байсан 16 давхар барилгын гадна фасад гуравдугаар сарын 6-нд шатсан. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж