Архинаас үүдэлтэй өвчнөөр жилд 6500 хүн амиа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Архинаас үүдэлтэй өвчнөөр жилд 6500 хүн амиа алдаж байна

Архинаас үүдэлтэй өвчнөөр жилд 6500 хүн амиа алдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганаас Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах зөвлөмжийг УИХ-д хүргүүлэхээр болсон.

Гэр бүлийн хүчирхийлэл, хорт хавдар зэрэг нийгэм, эрүүл мэндийн нэг том асуудал нь архидан согтууралт гэж эмч, мэргэжилтнүүд тайлбарладаг. Тоон мэдээнээс харахад, архидан согтуурснаас учирсан эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 4-5 дахин нэмэгдэж, хүн амын нас баралтын шалтгааны дотор нэгдүгээрт орж байгаа бол хавдар хоёрдугаарт орж, нас барж байгаа зургаан хүн тутмын нэг нь хавдар өвчний улмаас эндэх болжээ.

Мөн хүн амын дундаж наслалтыг хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3-7 жилээр дутуу насалж байгаа нь согтууруулах ундааны хэрэглээ эрэгтэйчүүдийн дунд илүү байгаатай холбоотой юм. Тухайлбал, Сovid-19-өөс болж хоёр жилд 2100 хүн амиа алдсан бол архинаас үүдэлтэйгээр жилд 6500 хүн нас барсан гэх тооцооллыг ЭМЯ-наас гаргажээ.

Иймд архидан согтуурахтай тэмцэх үүднээс архи, согтууруулах ундааны үнийг өсгөх асуудал ч хөндөгдөж байна. Татварын хэмжээ нэмэгдсэнээр архины үнэ өсч, хүн амын архины хэрэглээ буурч, урт наслах, эрүүл амьдрах боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс тайлбарлаж буй. Нас баралтын түвшинг харьцуулбал өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудын хувьд 100 мянган хүн амд нас баралтын түвшин бага байхад ядуу буурай оронд нас баралтын түвшин маш өндөр байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж