"Баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

"Баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай"

"Баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай"

“Монголын эдийн засгийн чуулган-2022” форумыг угтан өнөөдөр (2022.03.24) “Корпорейт конвейншн центр”-т “Аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого” илтгэл тавив.

Мөн “Хайгуул, олборлолт, хүнд үйлдвэрлэл” хэлэлцүүлэг болж, “Кью Эм Си” группийн ерөнхий захирал, судлаач М.Дагва, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Рио Тинто” группийн Монгол дахь гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Ди Ди Эй Жи” ХХК-ийн ахлах зөвлөх, доктор М.Батттөгс нар модератороор оролцлоо.

УУХҮ-ийн дэд сайд О.БАТНАЙРАМДАЛ:

-Дэлхий даяар түүхий нүүрсний хэрэглээ багасч байна. Бид байгалийн баялгаа гүн боловсруулж, дэлхийн зах зээл рүү гаргах шаардлагатай. Олборлох, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсын эдийн засгийг тэлэх боломж энэ салбарт бий.

УУХҮЯ энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоно. Ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулах тул үйл явц ил тод, нээлттэй, ААН-үүд тэгш өрсөлдөх боломжтой, хүний нөлөөлөлгүй болно. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад дунджаар 35 хоног зарцуулдаг байсныг 7-10 хоног болгон бууруулна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж