НАТО-гийн удирдлагууд ОХУ-ын ямарваа нэгэн дайралтаас сэргийлэхийн тулд Зүүн Европт нэмэлт хүч байрлуулах, Украинд химийн болон биологийн халдлагаас хамгаалахад нь туслах тоног төхөөрөмж илгээхээр тохиролцох гэж байна хэмээн эвслийн дээд албан тушаалтан мэдэгдэв.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Брюссель хотод Украины дайны асуудлаарх дээд хэмжээний уулзалтын өмнөхөн үг хэлэхдээ, НАТО-гийн удирдагчид Украинд химийн болон биологийн хүчин зүйлээс өөрийгөө хамгаалахад туслах тоног төхөөрөмж зэрэг нэмэлт тусламж илгээхээр тохиролцож магадгүй гэж мэдэгджээ. НАТО одоогийн байдлаар гишүүн орнууддаа 40 орчим мянган цэрэгтэй.
Эх сурвалж: AL JAZEERA