Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өчигдөр /2022.03.23/ Оросыг орхин гарах дипломатуудынхаа нэрийг хүлээж авлаа. Эдгээр дипломатуудыг “персона нон грата” буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй хүмүүс гэж зарласан байна. Оросын хэвлэл мэдээлэлд бичсэнээр, энэ нь НҮБ дахь Оросын ажилтнуудыг хөөсөн АНУ-д барьж буй хариу ажээ.
АНУ өнгөрсөн сард үндэсний аюулгүй байдлын үүднээс Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан 12 дипломатыг хөөсөн. Мөн тагнуул хийсэн гэж сэжиглэж буй хэд хэдэн ажилтнуудыг дараа нь хөөхөөр болсноо дахин зарласан билээ.
“Оросын эсрэг АНУ-ын аливаа дайсагнасан үйлдлийн хариуд шийдэмгий арга хэмжээ авна. Энэ хүрээнд тодорхойгүй тооны дипломатчдыг хөөнө” гэж "Интерфакс" агентлаг мэдээлсэн байна. АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар завдаж буй үед энэ шийдвэр гарчээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ