Холимог тулааны тамирчин Конор МакГрегорыг баривчилжээ. Ирландын "сагсуу сармагчин" хочит Конор өнгөрсөн Мягмар гаригт бусдад болон өөртөө аюул учруулахаар машин жолоодсон хэргээр цагдаад саатуулагдсан аж. Ирландын хуулийн дагуу тэрбээр буруутай нь нотлогдвол зургаан сар хүртэл хугацаагаар шоронд хорих ял сонсоно. Түүнчлэн 5500 ам.доллар хүртэлх мөнгөн торгууль хүлээнэ.
Конор саяхан 170 мянган ам.доллараар авсан Бентли Континентал ЖТ маркийн автомашинаараа Дублины баруун хэсэгт давхиж яваад саатуулагджээ. Түүнийг автозамын дүрэм олон удаа зөрчсөн учраас баривчилсан байна. Улмаар Бентли машиныг нь журамлажээ. Шүүх хурал ирэх сард болох аж.
Төлөөлөгчийнх нь хэлснээр Конор фитнесс рүүгээ явж байхдаа автозамын дүрэм зөрчсөнөөс саатуулагдсан бөгөөд архи, мансууруулах бодис хэрэглээгүй байсан нь тогтоогдсон аж.
Өмнө нь тэрбээр 2017 онд хурд хэтрүүлсний улмаас торгуулж байжээ.
Эх сурвалж: RADAR ONLINE
Холбоотой мэдээ