Г.Батзориг: Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурсан | News.MN

Г.Батзориг: Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурсан

Г.Батзориг: Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурсан

Г.Батзориг: Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурсан

Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Орос-Украины асуудал хөгжиж буй орнуудын валютын ханшид ямар нөлөө үзүүлж байна вэ? Монгол төгрөгийн ханшийн өөрчлөлтийг харьцуулж дүгнэвэл?

-ОХУ-д рубль ам.долларын эсрэг суларч байгаатай холбоотой иргэд нь үл хөдлөх авах, ам.доллараар хөрвүүлэх гэх мэт хөрөнгөө үнэгүйдэхээс хамгаалж байна. Тиймээс ойр орчмын улсуудын ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна. Гэтэл импортлогч манай улс оронд валютын нөөц нь бидний хоол унд, хэрэгцээнд л явах ёстой. Тиймээс ханшийн талаарх цуу яриа, хуурамч төсөөлөлд автахаа болих хэрэгтэй. Ингэж туйлшрах нь эргээд бүгдэд нь л хохиролтой. Валютын нөөц нь байна, алтаар зузаатгах арга хэмжээ авч байна. Өнөөдөр 7000 гаруй хоригт орсон ОХУ-д валют нь 25 хувь суларсан байхад юу ч болоогүй бид ханшийг 20 хувь сулрах нь байна гэж хүлээх утгагүй.

-Өнгөрсөн 2021 оны турш бодлогын хүү 6 хувь дээр хадгалсан нь эдийн засагт хэрхэн нөлөөлсөн гэж дүгнэх вэ, энэ нь хэр оновчтой шийдвэр байсан бэ. Хэрэв бодлогын хүү 10 хувь байсан бол ямар үр дүн хүлээгдэх байсан бэ?

-Хэвтэрт байгаа эдийн засагт амин тариа болсон арга хэрэгслүүдийн нэг нь бодлогын хүү байсан. Бодлогын хүү буурснаар хадгаламжийн хүү буурч, зээлийн хүү ч буурсан. Ер нь нэг зүйлийг бид бодох ёстой. Бодлогын хүү 10 хувь дээр байлаа гээд хадгаламжийн хүү өснө. Манайд хадгаламжийн төвлөрөл өндөр. Цөөхөн хэдэн хадгаламж эзэмшигчдийн хүүгийн орлого л нэмэгдэнэ. Үүний уршгаар зээлийн хүү өсөхөд ихэнх бизнес эрхлэгч нарт бизнесээ явуулахад асар их дарамт учирдаг. Цаана нь ашиг орлого буурч, ажлын байр багасч, цалин хөлс өсөхгүй болно. Тэгэхээр хүү өндөр байх нь дийлэнх хэсэгт нь хор хохиролтой.

-Монголбанк бодлогын хүүг эрт нэмээгүйгээс болж инфляци өсч, төгрөгийн ханш суларсан гэж зарим улс төрчид тайлбарлаж байна. Эдийн засагчийн хувьд та санал нийлэх үү?

-Инфляци өссөн учраас бодлогын хүүгээ өсгө гэж их ярих юм. Инфляци өвчин гэж бодвол эмчлэгдэх арга нь одоо бодлогын хүү биш. Бодлогын хүүг өсгөлөө гээд гааль дээрх гацаа арилахгүй, Хятадын тал ТЭГ ковид бодлогоо зогсоохгүй, малын шүлхий арилахгүй, нүүрсний экспорт нэмэгдэхгүй. Гэтэл инфляц чинь эдгээр хүчин зүйлсээс болоод байна гэдгийг бид харах ёстой. Эсвэл зүгээр Монголбанкны ажилчид өөрсдөө очоод гааль дээр зогсох, шүлхийн эсрэг тарилга малд хийх, Гашуунсухайтад очиж машин барих хэрэгтэй. Хэлэх гээд байгаа санааг минь ойлгож байгаа гэж найдаж байна. Зүрхний өвчинд нь зориулж ходоодны эм өгөхтэй ижилхэн арга хэмжээ болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-24 66.181.160.85

Эдийн засагчийн дипломтой болгоныг Эдийн засагч гэхгүй л дээ! Ингэж хамаагүй цуурч болохгүй ээ, Хүүхээ!!

Avatar

ЮУ юу Гэнэээ 2022-03-24 202.70.41.114

Хаана зээлийн хүү буураад байнаав

Avatar

мм 2022-03-24 180.149.65.2

өө за за гайхамшигтай мэдлэгтэй эдийн засагч байна

Avatar

Зочин 2022-03-24 103.57.92.250

Зээлийн хүү огт буураагүй мал ааа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж